logo
2020 он гэхэд жилд шинэ төмөр замаар 66 сая тонн нүүрс тээвэрлэнэ

2020 он гэхэд жилд шинэ төмөр замаар 66 сая тонн нүүрс тээвэрлэнэ

2011/11/17
“Шинэ төмөр зам” төслийн явц, эхний ээлжинд шаардлагатай байгаа санхүүжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
    Үүнтэй холбогдуулан төслийн хүрээнд хийсэн техник, эдийн засгийн үндэслэл, геологи, геодези, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, хөрс хуулалтын төлбөрт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хуульд заасан журмын дагуу хянан энэ сард багтаан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.
    “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Сайншанд чиглэлд 468 км, Сайншанд-Хөөт 450, Хөөт-Чойбалсан 155, Хөөт-Нөмрөг 380, Тавантолгой-Гашуунсухайт 267, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км зам тавих юм. Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барина гэсэн тооцоо гарчээ.     Төмөр зам тавьснаар 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх юм.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш