logo
Унгарт ажиллагсад Монголд ирээд тэтгэврээ тогтоолгох болно

Унгарт ажиллагсад Монголд ирээд тэтгэврээ тогтоолгох болно

2011/11/17
Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар тогтжээ.
    Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар манай 2 мянга орчим иргэн Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсоор сурч, ажиллаж, амьдарч байна. Үүнээс 800 хүн нь тус улсын хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм.
    Хэлэлцээр байгуулснаар тухайн иргэн тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзол хангасан үедээ Монгол, Унгар Улсад тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэвэртээ гарч 2 талаас ногдох хэсгээ шилжүүлэн авах боломж бүрдэнэ.
    Мөн Унгар Улсад ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдаж байсан болно хамрагдаж байгаа манай иргэдийн нийгмийн баталгаа сайжрах бөгөөд иргэдийнхээ талаар албан ёсны нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай ч  болох юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш