Вүүди Аллен мэргэжлээрээ ажилласан 60 жилийн хугацаандаа анх удаа өөрийнх нь амьдралын талаар өгүүлсэн баримтат киног бүтээхэд гар бие оролцжээ. Найруулагч Роберт Вайди 20 жил хүсэлт тавьсны эцэст алдартай кино найруулагчийг амьдралынхаа талаар дэлгэхийг ятгаж чадсанаар "Америк Мастер-Вүүди Аллен: Баримтат Кино" нэртэй бүтээлээ хийсэн байна.
Вайди хэлэхдээ "Нэгдүгээрт ийм кино бүтээх цаг нь болсон байсан, хоёрдугаарт тэр киног бүтээх хүн нь би байсан, Вүүди Аллен хаалгыг бага зэрэг онгорхой орхивол бол би хаалгыг нээнэ гэж бодож байсан" гэсэн байна.
Баримтат киноны эхэн хэсэгт Аллены хүүхэд нас болоод түүний анх удаа шоу бизнест шог зохиолчоор ажилласан тухай өгүүлдэг аж. Дараа нь түүний зохиолч найруулагч болсон тухай буюу тэрээр хэрхэн 40 гаруй жилийн турш жилд дунджаар нэг кино хийдэг байсан тухай тоймлон өгүүлдэг байна.
Аллен баримтат киног урьдчилан хянасан ч түүний хувьд өөрийгөө дэлгэцээр хараад суух хэцүү байсан гэнэ.
Найруулагч Вайдын хэлэхдээ "Өөрийнхөө хуучны бичлэгийг үзэх нь түүнд амаргүй, мэдээж түүнд миний баримтат киног үзэхэд хэцүү байсан зүйл нь тэр бүх хуучин бичлэгийг ахиад үзэх шаардлагатай болсон" гэжээ.
Скарлет Йохансон, Даяан Киитен, Мартин Скорсезе зэрэг янз бүрийн жүжигчидтэй хийсэн ярилцлага нь баримтат киног төгс болгоход тус нэмэр болсон байна.
"Вүүди Аллен: Баримтат Кино" нэртэй бүтээл 11-р сарын 20-нд Америкийн PBS телевизээр гарна.
Э.АМАР