Цус сорогчийн сэдэвтэй Твайлайт киноны "Breaking Dawn - Part 1" нэртэй дөрөв дэх ангийн нээлтийг үзэхээр олон зуун хүн цуглажээ. Даваа гаригт Лос Анжелес хотын төвд болсон нээлтийн арга хэмжээн дээр киноны одууд шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилсэн байна. Роберт Паттинсон, Кристен Стюарт, Тэйлор Лотнер нар шүтэн бишрэгчиддээ гарын үсгээ өгчээ. Твайлайтын одуудыг холоос ч гэсэн харахаар ирсэн фенүүд нь энэ арга хэмжээг олон хоног хүлээсэн байна. "Breaking Dawn" кино 11 сарын 18-аас буюу баасан гаригаас дэлхийн кино театруудаар гарч эхэлнэ.
Э.АМАР
Э.АМАР