logo
Интернэт болзооны шилдэг

Интернэт болзооны шилдэг "молигууд"

2011/11/18
Манай улсад интернэт хэрэглэгчдийн тоо өсч байна. Манай интернэт л хамгийн хурдан, хамгийн хямдхан гээд олон янзын компаниуд өөд уруугүй рекламдаад байгаа нь интернэт зах зээл хүрээгээ тэлж байгаагийн илрэл билээ. Ялангуяа залуучууд интернэтээс хэрэгтэй мэдээллээ түргэн шуурхай авч, цаг үетэйгээ хөл нийлүүлж байгаа нь сайн хэрэг. Тэд замын түгжрэлд орон, цаг хугацаа алдан байж найз нөхөдтэйгөө уулзаж байснаас Facebook гэх мэт олон нийтийн харилцааны вэбсайт, мессенжер зэргийг ашиглан "зайнаас" харьцаж, мөн танилын хүрээгээ тэлэхийг илүүд үзэх болж. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ аливаа юм олон талтай хойно сайны хажуугаар саар гэгч үг бас биелэлээ олж байгаа нь нууц биш.
Хүмүүс интернэт ашиглан эсрэг хүйстэнтэйгээ танилцахдаа зарим зүйлийнхээ талаар "бурж" өгдөг гэнэ. Хосоо хайсан эмэгтэйчүүд гадна төрх, царайныхаа талаар худлаа ярьдаг байхад эрчүүд ажил төрлийнхөө талаар илүүтэй худал ярьдаг нь насанд хүрсэн, ганц бие 1.000 хүний дунд явуулсан судалгааны дүнгээс харагдаж байна.
Худлаа ярих тал дээр эрчүүд эмэгтэйчүүдээс маруухан гэнэ. Эрчүүд интернэтээр танилцаж буй эмэгтэйдээ өөрийгөө байгаагаасаа өндөр гэж хэлдэг төдийгүй нас жингийнхээ талаар худлаа ярих нь элбэг байдаг аж. Эрчүүдийн 40 хувь нь ажил төрлөө илүү сонирхолтой санагдуулахын тулд одоо олдгоосоо илүү мөнгө олдог гэж хэлдгээ хүлээн зөвшөөрчээ. Харин энэ үзүүлэлт эмэгтэйчүүдийн хувьд 33 хувь байна.
Тэгвэл эмэгтэйчүүд жингээ төдий л үнэнээр нь хэлдэггүй байна.
Судлаачид хэлэхдээ хүмүүс онлайнаар болзохдоо үүрд өөдрөг байдгийг энэхүү судалгааны дүн харууллаа гэжээ.
BeautifulPeople.com сайтын захирал Грег Ходж хэлэхдээ хүмүүс онлайнаар болзохдоо өөрсдийгөө буруугаар танилцуулах нь маш элбэг гэжээ. Тэрээр цааш ярихдаа та дажгүй биетэй нэг эмэгтэйтэй болзохоор боллоо, гэтэл та түүнтэй уулзахад тэр тан руу тарган эгчийгээ явуулчсан юм шиг байдаг, хамгийн эхний бөгөөд сүүлийн энэ болзоон дээр ингээд итгэл алдардаг гэсэн байна.
 Эрчүүд дараах сэдвүүд дээр хамгийн их худал ярьдаг.
1. Ажил (Одоо байгаагаасаа илүү мэтээр ярих)
2. Өндөр (Илүү өндөр г.м)
3. Жин (жингээ хасч байгаа эсвэл нэмж байгаа)
4. Бие махбодь (тамирчин, булчинлаг г.мэтээр)
5. Мөнгө
6. Одоо байгаагаасаа илүү өндөр албан тушаалд байдаг г.м.
7. Сонирхолтой мэргэжил
Эмэгтэйчүүд дараах сэдвүүд дээр хамгийн их худал ярьдаг.
1. Жин (жингээ хасч байгаа)
2. Нас (насаа дарж хэлэх)
3. Бие (галбиртай г.м)
4. Өндөр
5. Мөнгө
6. Хөх 
7. Сайхан мэргэжил
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш