УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдан Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Наваансүрэнгийн Ганболдыг Авлигатай тэмцэх газрын даргаар, Батын Хурцыг тус газрын дэд даргаар томилуулахаар УИХ-д санал болгосон юм.
Наваансүрэнгийн Ганболд 1956 онд төрсөн, 55 настай. Улаанбаатар төмөр замаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр цагдаагийн төлөөлөгч, цагдан сэргийлэх анги, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1996-1998 онд Улаанбаатар хотын цагдаагийн газрын орлогч дарга, 1998-2006 онд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, 2006-2007 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2008-2011 оны долдугаар сард Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Харин Авлигатай тэмцэх газрын дэд даргад санал болгоод буй Батын Хурц 1969 онд төрсөн, 42 настай. 2000-2002 онд ТЕГ-ын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд ТЕГ-т газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 2009 оноос Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа.
Санал болгосон хүмүүсийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга гишүүдэд танилцуулсны дараа санал болгож буй хүмүүсээс УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуусан. Тэрбээр, АТГ-ыг удирдах үйл ажиллагаандаа ямар зарчмыг баримтлан ажиллах вэ, ёс зүйн хувьд юунд анхаарах вэ гэсэн юм.
Н.Ганболдын хувьд “Авлигын эсрэг хуульд заасан хэм хэмжээг барьж ажиллана. Хараат бус, бие даасан, ил тод байх зарчмыг баримтална. Ёс зүйн хувьд өдий нас насалсан хүний хувьд аль болох алдаа дутагдалгүй биеэ авч явах болно” гэсэн бол Б.Хурц, “Миний хувьд ганцхан зүйлийг баримтлан ажиллана. Тэр бол хүн хэлмэгдүүлэх ёсгүй. Ёс зүйн хувьд хуулиа барьж ажиллах болно” гэж хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол нар тэдэнд ажлын амжилт хүсээд юуны өмнө олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх тал дээр анхааран ажиллахыг захилаа. Авсан, өгсөний дараа биш түүнээс сэргийлэх нь чухал гэдгийг гишүүд онцолж байсан.
Ямар нэг албан тушаалтан, бүлгийн захиалгаар бусдад айдас хүйдэс төрүүлдэг явдлыг эцэс болгох хэрэгтэй гэж С.Эрдэнэ гишүүн хэлсэн. Тэрбээр байгууллагын ажилтнуудын ур чадвар, ёс зүй дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэж захилаа.
Гишүүн ийн хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар томилох нь зүйтэй хэмээн үзэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн зарим нь авлига авдаг жараахайтай бус, акултай хэрхэн тэмцэх вэ, та нарт энэ газрыг удирдах саналыг хэн тавьсан бэ гэх мэтээр асуулаа. Нэр дэвшигчдийн хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр нэр дэвшигчийг дуудаж уулзан санал тавьсан гэнэ. Тэд авлигын нөхцөл байдлын талаар нарийвчлан судлаагүй байгаа болохоор зарим асуултад тодорхой хариулт өгөх боломж байхгүй байна гэлээ.
АТГ-ын мөрдөн байцаагчид авлигын хэрэг илрүүлэн шалгаж байхад намуудын шахалтаар мөрдөн байцаалтыг зогсоодог, дээрээс дарамталдаг гэдэг. Үүний эсрэг зогсч чадах уу хэмээн Ш.Сайхансамбуу гишүүн лавлаж байлаа. Дээрх хоёр нэр дэвшигч янз янзын шахалт, дарамт ирдэг гэсэн яриа байдаг. Саад бэрхшээлийг давж ажиллана гэж хариулсан юм. Хуулийн дагуу хараат бусаар ажиллах боломж олгох байх гэж найдаж байгаагаа ч илэрхийлсэн. Гишүүд ийн хэлэлцээд Н.Ганболдыг АТГ-ын даргаар, Б.Хурцыг тус газрын дэд даргаар томиллоо.