УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 15-н хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. Мөн дотооддоо аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгсөн байна. Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдах юм.
Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар олноор цугласан жагсаал цуглаан болон нийтийг хамарсан спортын арга хэмжээг зохион байгуулахыг хориглох, PC тоглоом болон диско бааруудыг нээхгүй гэсэн чиглэлтэй байна. Харин бусад тоглоомыг газрыг нээх асуудлыг хэлэлцэх аж. Үзвэр үйлчилгээний газрын тодорхой дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулах болно. Мөн эрсдэлийн үнэлгээ хийсэн цагт зарим аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагыг үе шаттай нээнэ гэв.
Нөхцөл байдлыг эргэн сануулахад, дэлхийн 216 улсад халдвар тархаж, 10,4 сая хүн халдвар авч, хөрш орнуудад халдварын давалгаа дахин эрчимжиж, халдварын нууц үе 19 дэхь хоног дээрээ илэрч байна. Эрсдлийг мэргэжлийн байгууллагууд тооцоолсныг Засгийн газар, Улсын Онцгой комисс харгалзан үзэж байгаа аж.