logo
Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын барилдах эрхийг хасна

Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын барилдах эрхийг хасна

2011/11/18
Өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмын сүүлийн даваанд барилдсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. 32 бөх шинжилгээ өгснөөс шинээр харцага цол хүртсэн Г.Алтангэрэл, начин цол хүртсэн Ч.Цогбаяр нар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Бөхийн салбар хорооны оруулсан саналыг Улсын баяр наадмын комисс өчигдөр хэлэлцээд тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасахаар болжээ.

Ж.Цогзолмаа
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш