Аливаа бизнесийн амжилт үгэн харилцаанаас гадна үгэн бус харилцаанаас хамаардаг. Бизнесийн үгэн бус харилцаанд ажил хэрэгч хувцаслалт чухал үүрэгтэй. Ажил хэрэгч хувцаслалтыг тав ангилдаг байна.
Уламжлалт ажил хэрэгч хувцаслалт
Энэ нь хэлэлцээр явуулах, зочдыг хүлээн авах үед болон өдрийн хүлээн авалтын үед өмсдөг уламжлалт ажил хэрэгч хувцас юм.
Энэ төрлийн хамгийн тохиромжтой хувцас нь эмэгтэйчүүдэд юбка пиджак, өмд пиджак, даашинз пиджак зүй ёсоор тооцогддог. Пиджакны дотор сорочка маягийн захтай цамц болон захгүй өнгө дагуу цамц өмсөж болно. Энэ тохиолдолд хоёроос ихгүй өнгийн хувцас сонгох нь хамгийн тохиромжтой.
Ёслолын хувцаслалт
Энэ нь хүлээн авалтын үед ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өмсдөг хувцас юм. Ажил хэрэгч ёс зүйн дагуу 20 цаг хүртэлх хүлээн авалтанд уригдагсад хослол, энгийн дэгжин хийцтэй даашинз өмсөхийг илүүд үздэг.
Хэрвээ урилган дээр ёслолын хувцастай гэж заасан бол эмэгтэйчүүд заавал үдшийн даашинз өмсөх ёстой. Даашинзны хэв загвар нь тухайн үйл ажиллагаатай зохицсон байх хэрэгтэй.
Албан ёсны хувцаслалт
Энэ нь илтгэл тавих болон албан ёсны нээлт арга хэмжээний үеэр өмсдөг хувцас юм. Энэ тохиолдолд та өөртөө илүү их анхаарал хандуулах шаардлагатай. Энгийн мөртлөө дэгжин байдлыг тодотгосон хар өнгийн хослол энэ үед хамгийн тохиромжтой сонголт. Хүмүүсийн анхаарлыг хэт татах гоёл чимэглэлээс энэ үед татгалзах нь зүйтэй.
Албан бус ажил хэрэгч хувцаслалт
Энэ нь албан контор буюу оффист өдөр тутам өмсдөг хувцас юм.
Баасан гаригийн хувцаслалт
Үүнийг өөрөөр тав дахь өдрийн стандарт хэмээн нэрлэдэг. Энэхүү стандартын дагуу зарим нэг байгууллагын удирдлагууд ажил хэрэгч хатуу хэв загварыг ягштал мөрдөхөөс татгалзах боломжийг олгодог.
Эмэгтэйчүүдийн хувьд тод өнгийн, хөнгөн, зуны даашинз болон сүлжмэл джемпер өмсөхийг зөвшөөрдөг. Харин амралтын өдөр л биш бол жинсэн хувцас өмсөхөөс татгалзаарай.
Бизнес аяллын хувцаслалт
Энэ нь томилолтоор явахад өмсдөг хувцас юм. Эмэгтэйчүүдийн хувьд энэхүү ажил хэрэгч хувцаслалтанд тавигдах шаардлага нь биед эвтэйхэн энгийн байх ёстой.
Энэхүү хэв загварын хувцаслалтын үед брюкин өмд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн гол нь зорьсон газартаа очихдоо ажил хэрэгч байдыг илтгэсэн байх нь чухал.
/Геологи уул уурхайн мэдээ/