Монгол Улсын иргэн Д.Жавхлан гэх эмэгтэйн АНУ-аас улстөрийн орогнол хүссэн өргөдлийг АНУ-ын Калифорни мужийн шүүхэд хянан хэлэлцсэн байна. Уг үйл явдал Д.Жавхлан “Монгол руу дахин очвол амиа алдана” гэсэн утга бүхий өргөдлийг дахин Цагаачлалын албанд өгсөнтэй холбоотой аж.
2001 онд анх дээрх өргөдөлтэй утга нэг өргөдөл Цагаачлалын албанд гаргаж байжээ. Уг өргөдөлдөө “1937 онд коммунистуудын гарт амиа алдсан өвөөгийн минь эмгэнэлт хувь тавилан манай гэр бүлд давтагдах гээд байна” гэжээ. Д.Жавхлан 2000 онд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөл дээр ажиллаж байсан байна.
Уг явдал түүнтэй хамт ажилладаг НҮБ-ын Монгол дахь ажилтнуудыг тагнаж, чагнах үүргийг Монголын нууц цагдаагаас өөрт нь даалгаснаас эхтэй аж. Гэвч тухайн үедээ хүлээн зөвшөөрөөгүй байна.
Тиймээстүүний амь насанд халдахаар заналхийлж эхэлсэн төдийгүй гэр бүлийн гишүүдийг нь ч дарамталж эхэлсэн. Тиймээс Монголд амьдрах аргагүй болж тус улсад зугтаж очсон гэжээ.
Д.Жавхлан өргөдлөө 2001 онд анх өгсөн бөгөөд тухайн үед АНУ орогнол олгохоос татгалзсан байна. Тухайн үед Цагаачлалын алба улс төрийн орогнол олгоогүйн улмаас асуудал хаагдаж, өргөдөл архив руу шилжсэн байна.
Гэхдээ Д.Жавхлан “Монголд буцаж очвол улстөрийн аллагын хохирогч болно” гэж мэдүүлж байсан учраас түүнийг Цагаачлалын албанаас Монгол руу буцаахгүй байхад дэмжлэг үзүүлж байжээ.
Анхны өргөдөл очсоноос хойш есөн жилийн дараа дээрх өргөдөлтэй утга нэг өргөдөл очсон нь хэргийг дахин сөхөж асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн байна. Д.Жавхлан “Монгол руу дахин очвол амиа алдана” гэсэн утга бүхий өргөдлийг дахин Цагаачлалын албанд гаргажээ.
Түүний өргөдөлд Монголд байх үедээ үл таних хүмүүст зодуулж, гэмтэл учирсан байсан үеийн зургаа хавсаргасан аж. АНУ-ын Калифорни мужийн Пасаденагийн шүүхийн эргэн тойронд Монгол эмэгтэйн өргөдлийн тухай яриа газар авчээ.
Ө.Баагий
Эх сурвалж: “Нийслэл таймс”