Ажил багатай хүүхнүүд л цуглаж суугаад “намайг хэн хэлэх ву? Нохойг хэн саах ву?” гэсэн байртай дэвэн дэлхийн юмыг сонин болгож ярьцгаана. Тэгвэл эрэгтэй хүн байж, тулга тогоо тойрсон хов хөөж, хор зөөж хошуугаа худалдан хэрүүл гуйж явдаг “заримдаг” хүмүүсийг говийн цөлх өвөгчүүд ёстой муу нүдээрээ ч харна гэж байхгүй дээ.
Тийм хүмүүсийг өтгөс буурлууд үзэл санаагаараа шигшиж, үнэн сэтгэлээсээ жигшиж зэвүүцэхдээ ямар сайндаа “Боовтой чавганц” гэж хочлон эр хүниы данснаас нь бүрмөсөн хасаж байхав.
Энэ чинь “Чи боовтой л болохоос чавганц шүү дээ!” гэж хамгийн хатуугаар зэмлэсэн хэмлэсэн хэрэг. Нутаг нугынхаа зон олноос үе дамжин бие хамжин шүүж тунгаасан үүнээс илүү “гашуун” шийтгэл гэж өөр юу байхсан билээ.
Өнөө цаг үед хөдөө орон нутагт тэр дундаа манай говьчуудын дунд муу нэрт муухай хочит “Боовтой чавганц” нар өдрийн од шиг цөөрч, хот руу нүүдэл сэлгэсэн байна гэж нутгийн уугуул хамар Гэндэн амар мэдэх зуураа сонирхуулж суув.
Хотжих хотжихдоо бүр боловсрол мэдлэгтэй сэхээтнүүд тэр бүү хэл ард олны итгэлийн “цуглуулга” болсон луужингууд төрийн зарим түшээд ч хүртэл үг хэлээрээ, үйл явдлаараа, үзэл бодлоороо, үлгэргүй байдлаараа ч “Боовтой чавганц”-аар тодроод байгаа нь торойгоод байгаа нь нууц биш ээ.
Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэсэн яриа олны дунд ам дамжин яригдаж байсан бол ардчиллын жилүүдэд задгай амтай хазгай яриатай бузгай идэвхтэй “Боовтой чавганц” нарын тоо борооны дараах мөг шиг л навчилж нахиалан “ургасан” гэсэн золбин яриа чих дэлсэж, зүрх базлуулна.
Эр хүн гэдэг төрийн нуруу түвшин түмний дунд түшигтэй даруу олон таван үггүй ойж буусан хүлээцтэй тэвчээртэй хүнлэг энэрэнгүй байх жамтай замтай бус уу.
Атаархлын үгээр “хөлхсөн” авилгын үнээр “төлжсөн” ашгийн орлогоор “мөлжсөн” аймшгийн “хар” үүл гэвэл хов живийн үүр хор найруулагчийн нүүр л байна.
- Тийм ээ! Ховын үгээр хоол хийж, гүтгэлгийн үгээр гүүр тавигчдыг ноён хутагт Данзанравжаагийн үгээр ичиглэмээр байна. Гижигдмээр байна.
Аяа бас ардынхаа итгэл алдсан төрийн түшээд ичиг ичиг
Аяа бас авахыгаа урьдал болгосон авилгачид ичиг ичиг
Аяа бас аминыхаа ажлыг түрүүлж амжуулагчид ичиг ичиг
Аяа бас амныхаа зоргоор ховын үг зөөгчид ичиг ичиг
Аяа бас андынхаа удам судрыг муулагчид ичиг ичиг
Аяа бас аашныхаа муугаар ад шоо бологсод ичиг ичиг ээ!
“Боовтой чавганц” нарын гол шинж нь гэвэл ялангуяа сонгуулийн үеэр босоод ирнэ тосоод угтана. Бие биеэ үгүйсгэн муучлах үндэс угсаагаар нь гоочлон өөчлөх, нэр төрд нь нэвтрэн халдаж дайран довтлох “өвчин” хаврын салхитай өдрийн халуун түймэр адил “хуйхлаад” өгнө хуйлруулаад өгнө дөө.
Н.Пүрэвсүрэн