logo
Цэрэгжсэн улсын хүчирхэг зэвсэгт хүчин...

Цэрэгжсэн улсын хүчирхэг зэвсэгт хүчин...

2020/07/15

Бид та бүхэнд  бусад улс орнуудын зэвсэгт хүчний талаарх зарим сонирхолтой мэдээллүүдийг цувралаар хүргэж эхлээд байгаа. Өнөөдөр Зүүн өмнө Азид орших бас нэгэн хүчирхэг зэвсэгт хүчний талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ буюу Хойд Солонгос/ нь 120,540 км/квд нутаг дэвсгэртэй бөгөөд энэ оны байдлаар 25 сая 381 мянга гаруй гаруй хүн амтай гэж тоологджээ. Хүн амын 40 орчим хувь нь цэргийн насны эрчүүд гэсэн тоо баримт бий. Нийслэл Пхеньян. Тус улсын иргэд таван жилээр цэргийн үүрэгт албыг хашдаг. Харин тэнгисийн болон агаарын цэргийн хүчинд 3-4 жил алба хаших үүрэгтэй.

БНАСАУ-ын ардын арми 1932 онд үүсгэн байгуулагдсан гэх бөгөөд өдгөө тус зэвсэгт хүчинд нийт 7 сая 580 мянган хүн бүртгэлтэй байдгаас энэ оны байдлаар 1 сая 280 мянган хүн алба хааж байгаа талаар globalfirepower.com сайтад мэдээлсэн байдаг. Солонгос Ардын арми нь хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаарын, тусгай ажиллагааны, пуужингийн цэрэг гээд 5 салбарладаг байна. Умард Солонгосын зэвсэгт хүчинд өдгөө танк 6075, хуягт машин 10 000, өөрөө явагч артиллер 2250, их буу 4300, пуужин харвагч болон пуужингаас хамгаалах техник 5000, нисэх хүчин нь 949 онгоцтойгоос 458 сөнөөгч, 498 дайрагч, цэргийн тээврийн 4, 204 гаруй нисдэг тэрэг, дайрагч  20 нисдэг тэрэг, сургалтын 169 нисэх онгоцтой. Мөн тэнгисийн цэргийн флот нь 1061 хөлөг онгоцтой. Үүнээс байлдааны том хөлөг онгоц 4, байлдааны үед агаарын хүчнийг дэмжих том хөлөг онгоц 8, шумбагч онгоц 86, мина тээгч 23, тэнгисийн эргүүлийн  416 жижиг хөлөг онгоцтой гэж цэргийн мэргэжилтнүүд тооцоолдог.

Умард Солонгосын арми нь холын болон дунд тусгалын Скад, Нодонг зэрэг пуужингуудаар зэвсэглэсэн. Гэхдээ пуужингийн тоо нь тодорхойгүй байна. БНАСАУ нь  энэ онд цэргийн салбарт 10 тэрбум доллар төсөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш