Бямба гаригаас эхлэн Исландын өмнөд хэсгээс оргилж эхэлсэн галт уулын нурам Европын баруун хэсэгт хүрч магадгүй байгаа юм. Үүнээс сэргийлж Исланд, Шотландын агаарын тээврийн компаниуд нислэгээ түр зогсоогоод байна.
Бямба гаригаас эхлэн Исландын нийслэл Рейкжавикээс зүүн урагш 145 км-т орших ойролцоох Гримсвотн нэртэй идэвхитэй галт уулнаас үнс нурам цацаж эхэлсэн байна. Галт уулсын үнс нурам, утаа 20 км өндөрт дэгдээд байгаа юм. Эхний өдөр үнс нурам хойд зүг чиглэж, Исландын хэд хэдэн нислэг саатсан, цаашид яахыг одоогоор хэлэх боломжгүй гэж албаны хүмүүс мэдээлж байсан бол өнөөдрийн байдлаар салхины чиг өөрчлөгдөж, үнс нурам урагш нүүж эхэлжээ. Исландын Кефлавик нисэх онгоцны буудал нислэгээ бүрэн зогсоосон байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ удаагийн нурам ноднингийнхоос өөр галт уулнаас гарч байгаа бөгөөд үнс нурмын хэмжээ өмнөхөөс их байгаа гэнэ. Исландын эрх баригчид галт уул орчмын айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Хэдийгээр нурам баруун тийш зүглэх төлөвтэй байгаа ч одоогийн байдлаар үнс нурам Европын баруун хойд хэсгийн Шотланд, Норвег улсуудыг чиглэж Шотландын агаарын тээврийн компаниуд нислэгээ түр зогсоожээ. Гэхдээ мэргэжилтнүүд галт уулын үнс нурам ноднингийнх шиг Европыг тэр чигээр нь бүрхэхгүй гэж тооцоолж байна. Учир нь галт уулын үнс маш хурдан доошилж байгаа гэнэ. Ноднингийн дөрөв,тавдугаар сард мөн галт уулын нурам агаарт дэгдэж Европын ихэнх хэсгийг бүрхснээс 100 мянга гаруй нислэг саатаж, агаарын тээврийн компаниудыг багагүй алдагдалд оруулсан удаатай. Хэдийгээр утаа Исландаас баруун тийш чиглэнэ гэж үзэж байгаа ч ирэх өдрүүдэд Шотландын хойд хэсэг, Их Британийн зарим хэсэг, баруун Франц, Испанийн хойд хэсэгт хүрч магадгүй гэж Брусельд байрладаг Европын агаарын тээврийг удирдах ЕвроКонтрол байгууллагаас анхааруулсан байна. 2004 өнөөс хойш Гримсвотн галт уулнаас нурам дэгдээгүй байсан байна.