logo
Ази бүсгүйчүүд Европ төрхтэй болохыг хүсдэг

Ази бүсгүйчүүд Европ төрхтэй болохыг хүсдэг

2011/05/25
Хятад, Солонгос бүсгүйчүүд Европ төрх царайг дуурайж гоо сайхны мэс засал хийлгэх нь нэмэгджээ. Ази охид давхраанаас гадна эрүү, хамар, шанаа, нүүрний хэлбэрээ  засуулдаг байна.   
Ли Мин Гионг бол авьаяслаг Солонгос охин. Гэхдээ Ли Мин Гионг өөрийгөө царайлаг гэж боддоггүй гэнэ. Учир нь Ли өөрийнхөө онигор, жижигхэн  нүдэнд дургүй юм байна. 12 настай Ли ээжийнхээ зөвшөөрлөөр удахгүй гоо сайхны мэс засалд орж давхраа хийлгэнэ. Ли ганцаараа тэгж боддоггүй бололтой. Гоо сайхны мэс заслын эмч Ким Ян Ганын ярьж байгаагаар өдөрт дунджаар 100 хүнд гоо сайхны мэс засал хийдэг байна. Зөвхөн давхраа хийлгээд зогохгүй. Тэд хамраа өндөрсгөнө. Шанааны ясаа багасгаж, дорнын дугуй царайгаа гонзгой шөвгөрдүү болгодог байна. Сөүлийн нэг гудамжинд хэдэн зуун гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэг байдаг гэхээр хэр ашигтай бизнес нь харагдаж байна.  Үйлчлүүлэгчдийн 30 хувь нь гадаадынх байдаг бөгөөд ихэнх нь  хятад аж. Мөн Хятадаас эмч нар ирж Сөүлд ажилладаг. Азиудынхаар бол европжуу царай хамгийн сайхан нь юм байна. Ли Мин Гионг мөн шар үстэй америк хүүхнийг сайхан бүсгүй гэж боддог. Том нүдтэй ази эмэгтэй онигор нүдтэйгээсээ хөөрхөн гэж Ли Мин Гионг хэлж байна. Давхраа хийлгэхээс гадна Солонгос ээжүүд хүүхдээ эмнэлэгт авчран хэлнийх нь доод хэсгийн булчинг мэс заслын аргаар тайруулдаг байна. Учир нь Солонгос хүүхдүүдийн хувьд Англи хэлээр ярьж сурахад нь хэлний доод булчин садаа болдог гэж ээж нар нь итгэдэг гэж Жан Хак эмч хэлсэн байна. Ли Мин Гионгийн ээж охиноо гоо сайхны мэс засалд оруулахыг хүсч байгаагаа ярьсан байна. Бид өрсөлдөөнтэй нийгэмд амьдарч байна. Бусдаас илүү гарахын тулд миний охин царайлаг байх ёстой. Би ганцхан охинтой шүү дээ гэж ээж Жан Ху Ху хэлжээ. Ли Мин Гионг давхраа хийлгэх мэс засалд орж, давхраатай болжээ. Одоо Ли Мин Гионг сэтгэл хангалуун бүжиглэх болсон байна. Гэхдээ ази охидууд европ нүүр царайг дуурайх нь өнөөгийн даяаршсан ертөнц дэх Барууны соёлын империализм. Хүн хаана төрж өссөн түүгээрээ л бахархах хэрэгтэй гэж үзэх хүмүүс бас байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш