Британийн нэгэн шог зураач Европын улс төрчдийг элэглэж зурдаг байна. Түүний бүтээлд Саркози, Меркел, Берлускони нарын зураг багтжээ. Улс төрийн шог зураач Британи эрхэм Европын улс төрчдийг элэглэж зурдаг байна. Тони Блэйр 2003 онд АНУ-ыг дагаж Иракд дайн эхлүүлэн, Саддам Хуссейны дэглэмийг түлхэн унагасан ч Иракаас үй олноор хөнөөх зэвсэг олж чадаагүй. Үүнээсээ болж Бушийн дагуул нохой гэж шүүмжлэгдэж, түүний улс төрийн нэр хүнд нь унаж байсан. Шог зураач, Европын улс төрчдийг тэдний зан авир, явуулж байгаа бодлогод тулгуурлаж зурдаг байна. Жишээ нь Францын ерөнхийлөгч Саркози, Германы канцлер Ангела Меркел, Италийн ерөнхий сайдын суудлаа өгсөн Силвио Берлускони, ОУВС-ийн Ерөнхийлөгч хатагтай Лагарде нар нар багтаж байна. Саркозиг азарган тахиа болгож зурсан учир нь Францын бэлэгдэл нь тахиа юм. Берлусконигийн зураг түүнд хамгийн их байдаг байна. Учир нь хүүхэмсэг эрхэм гурван удаа Италийн Ерөнхий сайдаар ажилласан. Мөн адал явдал, хүүхэн шуухны асуудлаас болж дандаа хэвлэлийн бай болдог байсан. Зураач Берлускониг богино хугацаанд зурж, “Өмдөө шувталсан байгааг нь хамгийн сүүлийн удаа барилаа” гэж тайлбар өгсөн байна. Учир нь Берлусконигийн улс төрийн ёс зүйгүй үйлдлүүд нь дандаа газар дээрээ баригддаг байсан. Одоо Ерөнхий сайд биш болсон учир түүний юу хийх нь хамаагүй болж байна гэсэн утгатай юм байна.
Shuum.mn
Shuum.mn