Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тусламж дэмжлэг олгох нэгдсэн журам гаргасан байна. Тухайлбал уг журмаар Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод 3 жилийн дараа орон сууцны санхүүгийн дэмжлэг болох 12 сая төгрөгийг авах эрх нээгддэг байсан бол нэг жил ажиллаад орон сууцны дэмжлэгт хамрагдах боломжтой болгожээ.
Үүнээс гадна орон сууцны санхүүгийн дэмжлэгийг нэг гэр бүлд олгодог байсныг шинэ журмаар ажилтан бүр авахаар тусгасан байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ажилчиддаа 24 төрлийн тусламж, дэмжлэг, тэтгэлгийг 10 гаруй журмын хүрээнд олгодог байжээ.
А.Бямбамаа