Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн мэдэгдэл
Сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нарт холбогдох хэргийг хянах Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хурал болж, тэдэнд 12 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Сая ам.долларын байшинд амьдардаг” гэж сэтгүүлч А.Баатархуяг “Нэгдлээс задрал руу” нийтлэлдээ бичиж, түүний эхнэр сэтгүүлч Г.Уянга уг баримтыг “Ард түмний их хуралдай”-д үг хэлэхдээ давтан сануулсныхаа төлөө ингэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 111-ийн 2-оор яллууллаа. Жирийн сэтгүүлч, төрийн сайд хоёрын хооронд бүтэн жил найман сарын турш үргэлжилсэн маргаан мэтгэлцээн ийнхүү сэтгүүлчдийн “ялагдал”-аар өндөрлөж байгаа нь нийт сэтгүүлчид төдийгүй цөөнгүй уншигч, үзэгч, сонсогчдын гайхал зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж байна.
Монголын ард түмэн төр засгийн үйл ажиллагаа, түүний өндөр дээд албан тушаалтнуудын талаар байнгын мэдээлэл авах эрхтэй. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эл хэрэгцээг ханган үйлчилж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хурц үзүүр түүнд чиглэж байдаг билээ.
Сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нар нь мөшгөх сэтгүүл зүйн хардах эрхээ эдэлж Л.Гансүх сайд яагаад сая ам.долларын байшинд сууж байна вэ? Энэ мөнгийг хаанаас, хэнээс ямар замаар олж авав гэдгийг хөндөж анхааруулан сэрэмжлүүлж бичсэн. Шүүхийн танхимаас сурвалжлагчдад өгсөн тэдний ярилцлагаас үзэхэд “Өөрсдийгөө хангалттай баримтаар хамгаалсан” гэжээ. Гэтэл яагаад 12 сая төгрөгийн торгууль ногдуулав. Шүүх засаглал хэний талд үйлчилж байна гэсэн асуулт нийгмийн сэтгэхүйд хариултгүй үлдэж байгаад Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл туйлаас харамсаж байна.
Анхан шатны шүүхээс өөрсдөд нь ногдуулсан 12 сая төгрөгийн торгуулийг үндэслэлгүй гэж үзэж дараагийн шатны шүүхэд давж заалдахаа сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нар мэдэгдсэн. Тэдний үнэнийг эрж хайж, олж тодруулах гэсэн шударга тэмцлийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл дэмжиж эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна.
Монголын шүүх засаглал нэр бүхий хоёр сэтгүүлчид ногдуулсан дээрх шийдвэрээ эргэн харж хэнээс ч хараат бус, шударга үнэний жинхэнэ манаач мөн гэдгээ ард түмэндээ харуулна гэдэгт бид гүнээ итгэж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ардчилсан Монгол Улсад чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхийн тулд тэргүүн ээлжинд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх ёстой. Ингэх нь ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж үлдэх найдвартай баталгаа мөн гэж үзэж байгаагаа тов тодорхой мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Улаанбаатар, 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр