logo
Поп дуучин Сараа орон нутагт

Поп дуучин Сараа орон нутагт

2011/11/19
Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа Монгол орны дөрвөн зүг найман зовхист суугаа ард түмэндээ сэтгэлийн есөн цацлаа өргөн «Аргагүй Монгол аялгуу» аялан тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр өмнө нь «Хайрын бурхан», «Хайрын зөрлөг», «Би жаргалтай», «Хайрламаар» аялан тоглолтуудаа толилуулсан билээ. Б.Сарантуяа Улсын филармоны «Соёл-Эрдэнэ» хамтлагийн «Шалзад баахан шарга» ардын дууны мюзикл тоглолтоос санаа авч, Монгол ардын дууг Монголын рок поп урлагт анх удаа этник стилээр уран бүтээлээ туурвиж, «Ар­гагүй амраг» цомгоо бүтээсэн.
Улмаар түүнийгээ хөг­жүүлэн Монгол туургатан Казак, Буриад, Өвөрмонгол, Якут үндэсний ур­лагаар бая­жуулан мэргэжлийн өндөр түвшинд «Аргагүй монгол аялгуу» цомгоо улам өргөжүүлсэн юм. «Аргагүй Монгол аялгуу» аялан тоглолт бүжигчид, уран бүтээлчид ,тайз гэрэл техник, менежментийн багийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглолтоо үргэлжлүүлж байна.
Дуучин Б.Сарантуяа «Аргагүй Монгол аялгуу» аялан тоглолтоо үргэлжлүүлэн Европын холбооны орнууд, АНУ, Казакстан, Азийн улс орнуудад мэргэжлийн театрт, концертын зааланд тоглохоор төлөвлөж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш