ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мөсөн талбайд тоглон шайб хийж, муугүй хоккейчин болохоо харуулсан байна. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болоод байгаа тэрээр ийнхүү ард түмэндээ өөр нэг "авъяасаа" харууллаа. Тоглолтын дараа болсон уулзалтан дээр Путин Оросын газрын тосны хамгийн том компани болох Роснефтийн удирдлагуудад домогт ЦСКА хоккейн клубыг худалдаж авах саналыг тавьснаа хэлжээ.
Ажиглагчдын хэлж байгаагаар Путин ийм алхам хийсэн нь энэ сарын сүүлээр зохиогдох гэж буй парламентын санал асуулгын өмнө намынхаа нэр хүндийг өсгөх зорилготой юм байна.
Э.АМАР
Ажиглагчдын хэлж байгаагаар Путин ийм алхам хийсэн нь энэ сарын сүүлээр зохиогдох гэж буй парламентын санал асуулгын өмнө намынхаа нэр хүндийг өсгөх зорилготой юм байна.
Э.АМАР