logo
“Бид Сүхбаатарчууд” урлаг, спортын наадмын шилдгүүд тодорлоо

“Бид Сүхбаатарчууд” урлаг, спортын наадмын шилдгүүд тодорлоо

2011/11/22
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохиогдсон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Бид Сүхбаатарчууд” урлаг, спортын наадмын шилдгүүд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тодорлоо.
Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, хөлбөмбөг гэсэн спортын 5 төрөл,  ардын болон орчин үеийн дуу, бүжиг зэрэг урлагийн 6 төрлөөр явагдсан энэхүү наадамд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтсүүд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод нийт 60 багийн 2800 гаруй тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорьжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Бид Сүхбаатарчууд” урлаг спортын наадмын хаалтын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ Нийслэлийн зүрхэнд оршдог Сүхбаатар дүүрэг бүхий л салбарт манлайлагч, тэргүүн нь байж ирсэн. Гурван мянга шахам баг тамирчид оролцсон энэхүү наадам  Олимпын наадам мэт өргөн хүрээтэй, амжилттай зохиогдсонд баяртай байна гэлээ.
Мөн тэрээр уг наадмыг цаашид улам өргөжүүлэн, уламжлал болгон зохиож байх саналтай байгаагаа дүүргийн удирдлагууд болон нийт баг тамирчдад хандаж хэллээ.
Түүнчлэн энэхүү наадмыг зохион байгуулсан нь байгууллага хамт олны уялдаа холбоог сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй урлаг спортоор хичээллэж, биеийн болоод оюун санааны эрч хүч авах боломж нөхцлийг олгож байгаа нь хамгийн том үр дүн юм гэлээ.
    Наадмын шилдгээр 400 гаруй тамирчид тодорсноос төрийн албан хаагчдын  спорт, урлагийн нэгдсэн дүнгээр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс тэргүүн байр эзэлж цом, хүндэт өргөмжлөл, 2 сая төгрөг, хоёрдугаар байранд Нийгмийн даатгалын хэлтэс орж 1,5 сая, гуравдугаар байрыг Татварын хэлтэс эзэлж 1 сая төгрөгөөр тус тус шагнагдлаа.  Мөн багш ажилчдын дунд зохиогдсон урлаг спортын тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд 58-р сургууль, хоёрдугаар байранд 1-р сургууль, 3-р байранд 11-р сургууль шалгарч дээрх шагналыг хүртсэн юм.
      Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга нь 2004, 2008 оны сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан сонгогдсон.Тэрбээр Монгол улсын гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга тамирчин. Монголын нэртэй бөх төдийгүй сайн бизнесмен. Бөхчүүд бизнес эрхэлбэл тун овсгоотой,зах зээлийн мэдрэмжтэй байдаг нь богино хугацаанд оновчтой шийдвэр гарган ялалт байгуулдаг мэргэжлийн онцлог гэж судлаачид үздэгийг нотолсон хүн бол Халтмаагийн Баттулга. Олон үг дуугараад байдаггүй хирнээ үе үе оновчтой , жинтэй санал гаргаж,тэр нь дэмжигдэх магадлал өндөр байдаг талаар нөхөд нь үнэлдэг. Монголын анхны Олимпийн аваргыг төрүүлэхэд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлэгч Х. Баттулгын зөв менежмент, хичээл чармайлт , дэмжлэг тусламж асар их байсныг мэргэжлийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг.

Х.Баттулга УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр,Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байна. 2006-2008 онд УИХ-ын Хүний Эрхийн Дэд Хорооны даргаар ажиллаж байсан. 2004-2008 онд Байгаль орчны байнгын хороо, Хууль Зүйн Байнгын Хорооны гишүүнээр ажиллаж байсан.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш