logo
Хэрэв их мөнгөтэй болохыг хүсвэл...

Хэрэв их мөнгөтэй болохыг хүсвэл...

2011/11/22
Мөнгөнөөс болж хүмүүсийн хоорондох сэв суух, өөрчлөлт орох, тэр ч бүү хэл ах дүүгийн тангараг тасрах нь ч орчин үед жирийн үзэгдэл болжээ. Хүн бус мөнгө шүтээн болсон гэхэд хилсдэхгүй. Мөнгө бол мэдээж амьдралын зайлшгүй хэрэгцээ. Гэхдээ мөнгөтэй буруу харьцах, мөнгийг хэт шүтсэнээр хүмүүсийн амьдрал доройтох, хэчнээн зүтгээд ч өөдлөн дэвших зам нь хаагдах ч байдаг. Тэгвэл та ямар бизнес эрхэлж байгаагаас үл хамааран эхлээд өөрийн бодол сэтгэл, хандлагаа эерэг тийш нь өөрчлөх хэрэгтэй.

Мөнгөтэй болох, баяжихыг хүсдэггүй хүнийг өнөө цагт хайгаад ч олдохгүй биз. Бүгд л сайхан амьдрахыг хүсдэг. Гэхдээ танд зөвлөхөд:

- Хэт шунал гай барцадаас өөр сайхан зүйл авчрахгүй. Амьдрал тань боломжийн л байна. Үүндээ сэтгэл амар, хангалуун байж сур.

- Орлогоо дээшлүүлэхийг хүсвэл эхлээд зорилгоо тодорхойл. Та өөрөө сэтгэл санааны хувьд ч тэр хэр бэлтгэлтэй байгаагаа дэнсэлж үзэхэд гэмгүй. Гагцхүү мөнгө, ашиг хонжоог эрхэмд тавьбал та бүтэлгүйтэнэ. Мөнгө тогтохгүй бол халаасандаа аалз хий.

- Мөнгийг дэлгэж өгөхгүй, харин нугалаад ар талаар нь өгч байх,
- Үдэш орой мөнгө тоолох, мөнгөний хэрүүл хэзээ ч бүү хий. Мөнгө үргэдэг.

- Нар жаргаснаас хойш гадны хүнд мөнгө өгөхгүй байх,
- Мөнгө санамсаргүй унагасан тохиолдолд баруун гараараа түүж авах,

- Тод шар, улаан өнгийн түрийвчинд мөнгөө хий. Тэгвэл мөнгөний даллага ирнэ.
- Ус горхи, далай тэнгис урсаж буй зурагтай өрөөнд мөнгөө бүү хадгал "урсаад" явчихна. Өөрөөр хэлбэл тогтохгүй.

- Даваа, ням гарагуудад мөнгө зээлэхгүй, мөн өрөө төлөхгүй байвал танд тустай.
- Оройн цагаар хог хаях, шалаа шүүрдэхийг тэвч ирж болзошгүй азыг үргээж болзошгүй,

- Шинэ байранд орохдоо задгай мөнгө шалан дээр асгах. Баяжихын тэмдэг.
- Гээж хаясан мөнгөндөө хэзээ ч бүү харамс. Гай тотгорыг чинь хаасан байж магадгүй.

- Хэзээ ч бүү гасал, бүү исгэр. Ийм зуршилтай хүнд хэзээ ч мөнгө тогтдоггүй.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш