УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар НХХ-ийн сайд Т.Ганди танилцуулав.
Суурь тэтгэвэр гэдэг нь тэтгэврийн олон давхаргат тогтолцооны хамгийн доод давхарга бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлэх юм байна. Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ суурь тэтгэвэр авах эрх үүссэн болон эрх үүсээгүй иргэдийн хооронд тэтгэврийн хэмжээний хувьд хэт их зөрүүтэй байдал үүсэхээс сэргийлэх, тэтгэврийн сангийн алдагдлыг нэмэгдүүлэхэд хамгийн ихээр нөлөөлдөг доод хэмжээний тэтгэврийн өсөлтийг хязгаарлах зорилгоор тэтгэврийн доод хэмжээний баталгааг тогтоож байгаа аргачлалд өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэснээр нэгдүгээрт, суурь тэтгэвэр авах эрх үүссэн болон эрх үүсээгүй /60 нас хүрээгүй тэтгэвэр авагч/ иргэдийн хооронд тэгш бус байдал үүсэхээс сэргийлэх, хоёрдугаарт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаатай тэтгэврийн өсөлтийг суурь тэтгэврээр саармагжуулж тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээг эрс нэмэгдүүлэхээс сэргийлэх давхар ач холбогдолтой байх аж.
Олон улсын туршлагаас үзвэл нийгмийн суурь тэтгэврийг олгохдоо улс орон бүр өөрийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалд хамрагдаж байсан эсэхээс үл хамааран нас, иргэншлийн болон байнга оршин суусан хугацааг шалгуур болгох, нэг ижил хэмжээгээр, эсхүл ахмад настны өөрийнх нь авч буй тэтгэврийн хэмжээнээс хамааруулан ялгаатай тогтоох зэрэг аргуудыг хэрэглэдэг байна.
Нийгмийн суурь тэтгэврийг 2012 онд тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээтэй хамт нэвтрүүлбэл ахмад настнууд болон бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээнд ялгаа үүсэхгүй байх сайн талтай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Суурь тэтгэврийг олгосноор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид , албан бус хөдөлмөр эрхлэгчид, сайн дурын даатгал төлөгчид нийгмийн даатгалын шимтгэл төлөхөө болино. Ингэснээр бүхэлдээ шимтгэлгүй даатгалын тогтолцоо руу гулсан орох асуудал гарах юм биш үү хэмээн лавласан. Харин сайд Т.Гандигийн тайлбарласнаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу орох эхний суурь бол энэхүү суурь тэтгэврийн тогтолцоо аж. Ямар нэгэн байдлаар ажил эрхэлж байгаагүй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан, нийгмийн даатгалын шимтгэл төлж явсан ч ажилласан жил нь хүрээгүйн улмаас тэтгэвэр тогтоолгож чадаагүй, тэтгэврийн эрх үүсээгүй ахмад настнуудад суурь тэтгэвэр авах эрх үүсэх юм байна. Мөн цэргийн тэтгэврийг эрт тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүний асуудлыг энэхүү суурь тэтгэврийн тогтолцоогоор зохицуулах боломжтой аж. Түүнчлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид ч хамрагдах юм байна. Одоогоор тэтгэврийн доод хэмжээ 50-70 мянган төгрөг байна. Төрийн бодлогын түвшинд иргэдийн ирээдүйн баталгааг бий болгож өгөхийн тулд суурь тэтгэврийн тогтолцоог бий болгож байгаа гэлээ. Суурь тэтгэврийн тогтолцоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэдийг өөгшүүлж байгаа бус харин суурь тэтгэвэрт хамрагдагсдад шимтгэл төлөх хувь, хэмжээ нээлттэй үлдэнэ гэсэн хариултыг өглөө.
Shuum.mn