Хүйтний эрч чангарах тусам осгосон, хөлдсөн гэсэн дуудлагын тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн шөнө гэхэд л гурван хүн осгож нас баржээ. Тэд гурвуулаа архи хэтрүүлэн хэрэглэсэн байж.
Амиа алдаагүй ч гар хөлөө хөлдөөсөн олон хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэд мөн л архи хэтрүүлэн уугсад байсан ажээ.
Уусан архиа шингээж чадалгүй гэмт хэрэг өдүүлэх тохиолдол ч мөн л буурахгүй байгаа гэнэ. 19 настай Х гэгч согтуугаар өөрийнхөө эгч шиг эмэгтэйг бусадтай бүлэглэн хүчирхийлж, бас зодсон хэрэг өдүүлжээ. Харамсалтай нь хүчинд автсан гээд байгаа бүсгүй нь хэрэг өдүүлэгчтай хамтдаа архи уусанд байгаа юм. Цагдаагийн ажилтнууд архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж байх нь амь нас болоод эрүүл мэндэд тустай хэмээн анхааруулсаар байна.
Shuum.mn