УИХ-ын дэд дарга Г.Батхүү Парламентын шинэ ордон байгуулах асуудлаар Кувейтын сангийн Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн орнуудын асуудлыг хариуцсан захирал Валед Ш Ал Бахар тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд өчигдөр хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Г.Батхүү Парламентын шинэ ордон барих ажлын хэсгийг ахлаж байгаа. Харин засгийн газрын хувьд, Монгол Улсын шадар сайд М.Энхболд энэ ажлыг хариуцан ажиллаж байна. Парламентын шинэ ордон байгуулах ажлын зураг төсөл боловсруулах ажлын хугацаа удаашралтай байгаагаас шалтгаалан хугацаа алдаж байгаа. Гэхдээ ирэх жилийн зургадугаар сараас өмнө барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байгаа гэж УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлж байв.
Кувейтын сангийн Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн орнуудын асуудлыг хариуцсан захирал Валед Ш Ал Бахар уулзалтын үеэр хэлэхдээ, ‘’Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж байгаа томоохон ажлын нэг бол Парламентын шинэ ордон байгуулах ажил мөн. Бид энэ үйлсэд Монгол улстай хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байна'' гэсэн юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү Кувейтийн сангийн дэмжлэгтэйгээр Дархан-Эрдэнэт, Эрдэнэт- Булган-Уньт, Уньт-Тариалангийн чиглэлийн авто замууд шинэчлэгдэж байгаа, ажлын явц сайн байгаа талаар уулзалтын үеэр онцлон хэллээ.
Shuum.mn