Улаанбаатар хотод хаягдал хайлш боловсруулах үйлдвэрлэл явуулах талаар зургаан жилийн судалгаа хийж байгаа Японы "Кавашима" группын төлөөлөгчид өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой уулзаж, энэ талаар хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
"Кавашима" групп нь Япондоо хаягдал хайлш боловсруулах талаар 50 жилийн туршлагатай бөгөөд ахуйн болон үйлдвэрлэлийн хаягдал түүхий эдийг боловсруулж, гулдмай болгон бэлтгэж үйлдвэрүүдэд нийлүүлж иржээ. Тэд манай улсад энэ чиглэлийн үйлдвэр байгуулахаар 6 жил судалгаа хийсний эцэст ийн нийслэл хотын хог хаягдалд тохирсон хэдий хэмжээний хүчин чадалтай үйлдвэр байгуулах талаараа тогтохоор холбогдох хүмүүстэй уулзаж буй аж.
Энэ чиглэлээр өмнөд хөрш болоод Солонгос зэрэг хамтарч ажиллах санал тавьж буй газрууд олон байгаа юм байна. Гэвч бусад орнуудад нэвтрүүлсэн туршлага, байгаль орчинд ээлтэй зэргийг харгалзан Япон технологи нэвтрүүлэхийг сонирхож байгаа гэдгийг хотын нэгдүгээр орлогч уулзалтын үеэр дуулгаад, олон жилийн судалгаа хийж байгаа нь сайшаалтай ч цаашид алгуурлалгүй үйлдвэр байгуулах ажилдаа орох хэрэгтэй байгааг онцолжээ.
Хэрэв энэ үйлдвэр манай улсад байгуулагдвал гаднаас авдаг экспортын түүхий эдийг орлох боломжтой юм байна. Тухайлбал, төмөрлөг чанаржуулах материалаа урд хөршөөс авдаг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гэхэд импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоодоосоо нийлүүлэх боломжтой болох ач холбогдолтой аж.
Shuum.mn