logo
Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 81.3 хувьтай явна

Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 81.3 хувьтай явна

2011/11/24
Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн энэ оны III улирлын хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
    Тайлант хугацаанд Засгийн газрын 3917 шийдвэрийн 5921 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авснаас 1840 заалт буюу 31.1 хувь нь биелж, 3982 нь хэрэгжих шатанд, 100 нь биелэлтийг тооцох хугацаа болоогүй байна. Харин 18 арга хэмжээ тасарсан болон хэрэгжилтийн явц удаашралтай байгаа дүн гарчээ.
    УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 4050 шийдвэрийн 6190 заалтыг хяналтад авч ажилласан нь 80.4 хувийн биелэлттэй гэсэн үг аж.
    Засгийн газар УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 133 шийдвэрийн 266 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авчээ. Эдгээрээс 60 заалт буюу 22.6 хувь нь биелж, 201 нь хэрэгжих шатанд байгаа бол 5-ынх нь биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 3 арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байгаа юм байна.
    Танилцуулгатай холбогдуулан тогтоол, зарлиг, шийдвэрийн зааот, арга хэмжээ бүрийг хяналтад бүрэн авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тасарсан, хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэхийг сайд, агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш