Улс орны эдийн засгийн онц чухал мэдээлэл хадгалагддаг Татварын ерөнхий газрын төв байрыг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа. Мөн Ховд, Орхон, Өмнөговь аймгийн усан хангамжийн эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станц, Дулааны III, IV цахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээний төвлөрсөн төв болох “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Хүчит шонхор” захаас гадна Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэс, алтны орд газар, “Эрдэнэт” үйлдвэрт цагдаагийн гэрээт хамгаалалт ажиллуулахаар шийдвэрлэлээ.