Монголчууд 47 жилийн тэртээ буюу 1964 онд «Инсбрук 1964» өвлийн олимпийн наадамд цана, тэшүүрийн спортын төрлөөр анх удаа оролцож байсан билээ. Тэгвэл энэ удаа Австри улсын Инсбрук хотноо зохион байгуулах залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадамд монгол цаначин хөвгүүн хурд, хүчээ сорин уралдахаар болоод байгаа юм.
«Инсбрук-2012» залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам 2012 оны нэгдүгээр сарын 13-22-нд Австрийн Инсбрук хотноо болж, 70 шахам орны 14-19 насны 1100 орчим тамирчин цас мөсний 7 спортын төрлөөр 63 иж медалийн төлөө өрсөлдөх юм.
«Инсбрук 2012» залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадмын эрхийг монголын өсвөрийн тамирчдаас хамгийн түрүүнд авсан цаначин Д.Өсөхбаяр, түүний дасгалжуулагч багш Д.Ичинхорлоо нарыг БТСГ-ын дарга, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн, БТСГ-ын дэд дарга, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо нар Спортын төв ордонд хүлээн авч Австри улсын Инсбрук хотноо болох олимпийн наадамд оролцох эрхийн батламжийг нь гардуулан өгсөн юм.
Энэхүү батламж гардуулах ёслолын үеэр залуу тамирчин Төв аймгийн Борнуур сумын 11 жилийн дунд сургуулийн сурагч, спортын дэд мастер Д.Өсөхбаяртайтай уулзаж сэтгэгдлийг авсан юм.
-Би 2007 оноос буюу 12 наснаасаа эхэлж цанын спортоор хичээллэж байна.
Тасралтгүй цанын спортоор уйгагүй хичээллэсний дүнд залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадамд оролцох эрх авч чадсандаа туйлын баяртай байгаа. 2010 онд болсон залуучуудын ДАШТ-ээс энэ эрхээ авсан. Бор нуур сумандаа Д, Ичинхорлоо болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Дорж багш нарынхаа удирдлага дор бэлтгэлээ базааж байгаад ирсэн. Одоо Хангайтад олимпийн өмнөх бэлтгэл сургуулилтаа базаана. 2012 он гараад Австри улсыг зорино. -Д.Өсөхбаярын дасгалжуулагч Борнуурын дунд сургуулийн биеийн тамирын багш Д.Ичинхорлоогоос шавь нарынх нь амжилтын талаар болон тус суманд цанын спорт хэрхэн хөгжиж байгааг сонирхлоо.
-Өсөхбаярын хувьд одоогоос дөрвөн жилийн өмнөөс цанын спортоор хичээллэж байна. Сая 20 гаруй хоног Борнуур сумандаа бэлтгэл сургуулилтаа базаасан. Одоо ерөнхий бэлтгэлээ нийслэлд ирж Хандгайтад хийхээр төлөвлөөд байна. Миний шавь өнгөрсөн өвөл насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Спортын дэд мастерын болзол хангасан. Улмаар залуучуудын ДАШТ-д оролцож энэ олимпийн эрхийг авсан. Одоо Инсбрукт эх орноо төлөөлөн бүх нөөц боломжоо дайчлан, амжилт гаргахын төлөө зүтгэнэ дээ.
-Борнуур суманд цанын спортоор хичээллэдэг олон хүүхэд байдаг уу?
-Манай суманд сүүлийн 10 жилд цанын спорт маш өргөн хүрээнд, амжилттай хөгжиж байна.
Миний удирдлага дор 20 гаруй хүүхэд цанын спортоор тогтмол хичээллэж байгаа. Энэ тамирчдаа аймаг, улс, олон улс, тив, дэлхийд амжилт гаргасан шилдэг тамирчид болгохыг зорьж явна. Энэ хөдөлмөрийн үр шимийг үзэж өнөөдөр шавь минь «Инсбрук 2012» залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадамд хурд, хүчээ сорих эрхтэй болсонд багшийн хувьд туйлын баяртай байна. Миний хувьд сумынхаа дунд сургуульд 34 жил биеийн тамирын багшаар ажиллаж байгаа бөгөөд цана, хөнгөн атлетикийн секц, дугуйлан хичээллүүлж тамирчин болох суурь үндсийг тавьж, аймаг, улсын тэмцээнд оролцуулж ирлээ. Өнгөрсөн жил миний дөрвөн шавь залуучуудын ДАШТ-д амжилттай оролцож нэг шавь минь ийнхүү олимпийн эрх авлаа.
Д.Өлзийсайхан