Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Засгийн газрын өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Герман улс дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газрын 4 ажилтан коронавирусний халдвар авсан болохыг нотоллоо. Одоогоор тэд эмнэлэгт хэвтээгүй, гэрийн тусгаарлалт байж ХӨСҮТ-ийн эмч нараас зөвлөгөө авч, эмчилгээ хийгдэж байгаа аж.
Мөн Монголоос шаардлагатай эм тариаг хангах талаар ажиллаж байгаа юм байна.