Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 33 төлөөлөгчөөс 33 ирсэн 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар:
- Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонгох тухай
- Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Бадрааг сонгосон бол Засаг даргад Р.Сэддоржийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилхаар боллоо. Тэргүүлэгчийн тоог 11 байхаар баталж АН-аас 8 Тэргүүлэгч, МАН-аас 3 Тэргүүлэгчийг сонгож баталгаажуулав.