-Улс төрийг бохир гэдэг. Эх хүний хувьд юуны учир ийм үйл хэрэгт махран зүтгэх болов. Тантай хийх ярилцлагаа ингэж эхэлмээр санагдлаа?
-Та ч ялгаагүй. Бид ч ялгаагүй. Нэг л замаар нэг л хүний заасан замаар замнаж байсан бус уу. Үүнийг чинь социалист систем гээд л хүн төрөлхтөн 70 жил шүтэн биширч байлаа. 1990-ээд оны эхний үед социалист систем бүхэлдээ задарч, зүүн европын орнуудад хүний эрх , эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө улс төрийн тэмцэл өрнөж энэхүү их хөдөлгөөн Монгол оронд С.Горбачевын өөрчлөн байгуулалт нэрээр түгж байлаа. Шилдэг тэргүүний сэхээтнүүд өөрчлөн байгуулалтыг хүлээн зөвшөөрч байсан цаг үе юм даа. Ийм л цаг үед Монголын Ардчилсан холбоо үүсч байгуулагдсан. Монгол орныг тэжээж байсан улаан Москва холбоогоо тасласан. ЗХУ задарч түүний мэдэлд байсан 15 Бүгд найрамдах улсууд бие дааж туурга тусгаар улс болтлоо өөрчлөн байгуулалт өрнөөд зогсоогүй соц-систем бүхэлдээ нуран уналаа. Монгол орны улс төр, нийгэм, эдийн засгийн салбар тэр чигээрээ зогсонги байдалд хүрч Монголчуудыг дааж давшгүй хямрал нүүрлэж, хатсан гоймон, бор давс, хоёр шил архи л айл гэрийн өрхийн орлого болж байсныг хэлэх л ёстой. Үүнийг өнөөдрийн залуучуудад ардчиллынхан ойлгуулах үүрэгтэй гэж боддог. Соц-системээс татгалзаж, ардчиллыг сонгож,чадсан нь энэ их хямралыг дайн самуунгүй давж гарсан гайхамшигтай ард түмэн шүү Монголчууд. Улс төрийг бохирдуулдаг нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөр хэнч биш. Улс төр гэдэг чинь 800 гаруй жилийн буурал түүхтэй Их эзэн Чингис хааны хаан төрийг удирдах урлаг. Тив дэлхийг нэгэн жолоонд хурааж явсан Их хаадынхаа тэр гайхамшигт төрт ёсыг бидний өнгөн дээр хэрхэн гутааж булингартуулж яваагийн тод жишээ нь таны асуусан “Бохир улс төр “ гэдэг нэр томъёо юм л даа. Улс гэрээ юм хийж чадах насандаа тохинуулахын төлөө зүтгэх нь Үндсэн хуулиар олгогдсон та бидний эрхэм үүрэг. Энэ л утгаар улс төрд ёстой махран зүтгэж 20 гаруй жилийг ардаа үджээ.Цаашдаа ч зүтгэнэ. Зүтгэх ч болно.
- Та улс төрд дургүй байж болно. Харин улс төр таныг өднө гэж ярьцгаадаг. Таныг улс төрд ийм тууштай зүтгэх өдөөгч нь таны хувьд юу байв?
- Сэлэнгэ аймгаас МоАХ-ны үйл хэрэгт анх хөлд орж зүтгэсэн олон сайхан журмын нөхдийн нэг нь би өөрөө. Улс төрд орж зүтгээд сайн муу үгийг бишгүй л сонссон. Гэхдээ 2008 оны УИХ-ын сонгууль шиг булай луйвар арай ч гарч байгаагүй. Улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт гэдгийг сонсож байсан болохоос биш энэ биеэрээ амсч туулах юм гэж даанч санаж байгаагүй. Ардчилсан тогтолцоотой ,хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн, ардчилсан Үндсэн хуультай улс орон гэхэд иргэд нь хууль шүүхийн өмнө ямар их тэнгэр газар шиг зөрүүтэй зогсож байдгыг үзлээ. Амслаа. Тийм болохоор хэзээ Монгол оронд ардчилал хэлбэр төдий зүйл биш жинхэнэ бодит биелэл болтол нь энэ яваа нас хүрдэг юм бол ямагт улс төрийн тэмцэлд явах л болно. Надад “Ганц худгийн шорон” тэгж хэлж өгсөн.
-Аа тийм. Таныг “Ганц худаг”-ийн шоронд улс төрийн өлсгөлөн зарласан эмэгтэй гэж сонссон. Энэ тухайдат ардчилсан Монгол орны анхдагч нь ч байхаа даа. Юуны учир ийм амь дүйсэн тэмцэлд хүрсэн юм бол?
- УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэ илт давуу ялалт байгуулсан. Харин МАХН-аас нэр дэвшсэн Н.Баяртсайханыг ямар нэгэн аргаар луйвардаад ч болсон гаргах үүрэг өгөгдсөн нь тодорхой байсан. Хэд хэдэн хэсгийн саналын дүнг МАХН-аас томилогдсон нэр бүхий дарга нар шууд өөрчилж зассан. Тухайлбал С.Эрдэнийн саналаас хасч Н.Баяртсайханы санал дээр автоматаар нэмчихсэн. Хуулийн дагуу зөрчлийг арилгуулах үүрэг өгөхөөр санал авах байраа буулгаад, хаалга үүдээ хаагаад, санал хураалтын техник хэрэгслийг хураагаад хэдэн долоо хоногоор бараа сураггүй алга болчихсон. Баянгол дүүргийн оффисст хадгалгадаж байсан сонгуулийн саналын хуудсыг маш нууцаар засч өөрчилсний дараа прокурорын үзлэг оруулах нэрээр хууль зөрчиж дахин тооллого явуулсан. Тооллогоор 100 орчим хуудсанд хуурамч тэмдэглэлээ хийсэн нь илэрсэн. МАХН-аас нэр дэвшигч Н.Баяртсайхны нэрийг дугуйлаагүй хуудас бүрийг нэмж дугуйлсан нь шүүх хурлын явцад илэрсэн. Хамгийн инээдтэй нь БГД –ийн 25-р тойргийн хороо дөрвөн мандаатай. Н.Баяртсайханы нэрийг нэмж дугуйлахаар чинь дугуйлсан хуудас бүхэн нь хүчингүй бололгүй яахав. Ингэж л МАХН шившигээ дэлгэж байсан л даа. Энэхүү гэмт үйлдэлд би “Ганц худагт” суух биш харин БГД-ийн тамгын газрын дарга Бат-Эрдэнэ, 25-р тойргийн хорооны дарга Даваасамбуу нар суух ёстой байсан. Хууль ингэж үйлчилсэнгүй. Н.Баяртсайхан хэд хэдэн удаа УИХ-д сонгогдсон төрийн түшээгийн хувьд, эр хүний хувьд ч хүний мөс чанараар тун тааруухан товариш гэдгээ таниулсан. Бидний хэдэн нөхдийг шоронгийн зүг илгээх хүртлээ Н.Баяртсайхан хохирогч гээд улайрч байсан. Асуудал үнэн мөнөөрөө илэрч эхлэнгүүт улсын яллагч Насанбатаар хохирогч биш гэрч гэсэн тогтоол гаргуулж энэ хэрэг хохирогчгүй болж байгаа юм даа. Хэрвээ Н.Баяртсайхан хохирогчоороо байсан бол Д.Үүрийнтуяа нарын тавын таван ажилтанг хилс хэрэгт гүтгэж ялуулсан Н.Баярсайханаас бид ял асуух нь тодорхой байсан. Ийм үед УИХ-ын танхимд ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бидний хэдийг улайрсан луйварчид гэж доромжилсон. Сонгуулийг луйвардсан нь ял сонсоод ялагдсан нь УИХ-д орж суудаг жишиг тогтох нь гээд л. Шоронд суугаа надад ёстой хуцаа гэж хэлмээр сонсогдож байсан. Ц.Нямдорж, Н.Баяртсайхан, Насанбат гээд бүгдээрээ нутаг ус нэгтнүүд. Үнэний баримт миний гарт байгаа цагт би ялна гэдэгтээ хатуу итгэлтэй зогссон. Миний ард бас МоАХ, шударга үнэний дуу хоолой байсан нь сэтгэлд итгэлийн гал асаадаг юм билээ. Шоронд би үнэний төлөө улс төрийн өлсгөлөн зарласан. Шоронгийнхон ч элэг өр зөөлөн хандаж байсан. Шоронд тэвэр дүүрэн баглаа цэцэгтэй манай эмэгтэйчүүд ирэхэд анх удаагаа хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж явснаараа бахархах сэтгэгдэл төрсөн. Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэгчээр ёстой үнэний ялалт бидний талд шүүх тогтоож, нарснаас наран гарч ирэхэд би журмын олон нөхдийн улс төрийн тэмцлийн гал ингэж нар шиг ивээж байгааг мэдэрсэн.
-Нэр төрөө сэргээлэх талаар та ямар нэгэн алхам хийх талаар бодоогүй юм уу?
- Бодоогүй биш бодож яваа. Ганцхан би ч биш. 25-р тойргийн хорооны 2,9-р хэсгийн хороонд ажиллаж байсан Ардчилсан намын гишүүн Н.Ширэндэв, Намхайдагва, Жаргал, Лхагвасүрэн, тойргийн хороонд ажиллаж байсан Чулуунчимэг гээд олон нөхдийн минь нэр төрийг яллаж гутаасан. Үүнийг би улс төрийн захиалгатай доромжлол, гүтгэлэг гэж үздэг. Харин бидний хэдэн нөхөд хэзээ шүүхэд хандах вэ гэдгээ товлож байгаа. УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн хороонд ажиллаж байсан тэр үеийн МАХН-ын нэр бүхий гишүүдээс бас нэхэмлэх гомдол бидэнд одоо ч байна. Энэ хэрэгт хуулийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй хяналтын прокурор,улсын яллагч Насанбат, Гэрэлтуяа нараас хууль шүүхи йн өмнө асуух асуулт ч бас байгаа.
-Удахгүй сонгууль болно. Та сонгуульд оролцох уу?
-Иргэн хүний хувьд төрийн сонгуульлд оролцох нь миний үүрэг. Харин аль нэг шатны сонгуульд нэр дэвших эсэх нь намын асуудал.
-Таны цаашдын бодол юу байна. Ам нээхээр уушиг нээ гэдэг биз дээ?
-МАХН-ын дарга Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёрын маргаан улс төрчдийн хувьд анхаарал татаж байна. 1990 онд коммунист тогтолцоо амьдрах чадваргүй нурж байсан бол өнөөдрийн олигархижсан, цагдаажсан тогтолцоо дотроосоо задарч байна гэж ойлгож байгаа. Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын асуудал биш төрийн өндөр дээд албан тушаал авлигад хэрхэн чөдөрлөгдсөний илрэл гэж ойлгож байна. Энэ задрал өнөөгийн луйвар,дээрмээр хөллөсөн тогтолцоог өөрчлөх алхам болно гэдгийг харж байна. Ц.Нямдоржоос эхлээд засгийн газрын нэр заагдсан сайд, дарга нараас эхлээд АТГ-руу урт цуваа хөврөх ёстой. Шударга ёс тогтоохын төлөө миний тэмцэл зогсоогүй гэдгээ л хэлье. Улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлтэнд өртөж насаараа ялтан болох дөхсөн шүү. МоАХ одоо дуугарах цаг болсон. Олон жил унтлаа. Одоо сэрээх цаг ирсэн. Бидэнд шударга үйл хэргийн төлөө төрийг төвхнүүлэхэд дахин хувьсгал хэрэгтэй . Хувьсгалаар хууль үйлчилдэггүй ямбатан, эрхтэн дархтны дарангуйллаас ард олныг чөлөөлөх болно. Өөрөөр улс орныг төвхнүүлэх арга зам харагдахгүй байна. Энэ хувьсгал 2012 оны УИХ-ын сонгууль байх болно.
Эх сурвалж: