Тэрээр “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн төслийн талаарх саналаа ирүүлжээ. Ерөнхийлөгч саналдаа бусад нам, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодлыг ч анхааралтай судлан үзэж, хуулийн төслөө улам чамбайруулахад ашиглахыг зөвлөсөн байна.
Үүнд:
Нэгд. “Сонгуулийн холимог тогтолцоог анх удаа нэвтрүүлэх гэж байгаа энэ цаг үед уг асуудлыг хууль зүй, ёс зүй, улс төрийн гээд олон өнцгөөс нь ул үндэстэй авч үзэж, нарийн зохицуулалт хийх”
Хоёрт. Сонгуулийн ерөнхий хороо хэрхэн хяналт тавихыг хуульчлах шаардлагатай.
Гуравт. Тогтолцооноос үл хамааран тухайн хууль нэг мөр, жигд, ягштал мөрдөгддөг байх нь түүнээс ч дутуугүй чухал. Ийм учраас сонгуулийн бүхий л үе шат, тэдгээрт хамааралтай этгээдүүдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг нарийвчлан зааж, сонгуулийн үйл ажиллагааг тасралтгүй, үр дүнтэй явуулж дуусгах, нөгөө талаар аливаа хийдэл, цалгардал, хариуц¬лагагүй болон хууль бус, бусармаг явдал гарах үүд хаалгыг хаах.
Дөрөвт. Гадаа¬дад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдээс гадна улс дотроо томоохон бүтээн байгуулалтын төслүүд дээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй иргэдийн шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбоотой харилцааны зохицуулалтыг нарийвчлан тусгах.
Тавд. Сонгуульд нэр дэвшигчийг төрийн албанаас болон ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай харилцааг зохицуулсан нь өмнөх жилүүдэд хөндөгдсөөр ирсэн асуудлыг шийдвэрлэх гэсэн алхам хэдий ч тус улсын хүн амын тоо, боловсон хүчний нөөц зэргийг харгалзан үзвэл хэт урт хугацаа тогтоосон, туйлширсан шинжтэй байх тул дээрх хугацааг богиносгох, тухайлбал төрийн албанаас зургаан сарын өмнө биш, гурван сарын өмнө чөлөөлөгддөг байх нь зүйтэй.
Зургаа. Сонгуулийн сурталчилгааны тухайд. “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас хэтрэхгүй байна.” хэмээн телевиз, радиогийн нэвтрүүлгийн цагийг хязгаарласан нь нэр дэвшигчдэд ижил боломж олгох тухай сонгуулийн хуулийн зарчим цаг хугацааны хүчин зүйлээс болж зөрчигдөхөд хүрч болзош¬гүй байгааг анхаарч, дээрх хугацааг уртасгах, хувийн хэвшлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан нэр дэвшигчид сурталчилгаагаа хийх боломжийг олгох нь зүйтэй.
Долоо. Хэвлэл мэдээллийн байгууллагад хүлээлгэх хариуцлагын тухайд хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр байгаа нь шударга бус байна. Төрийн өндөр, хариуцлагатай албан тушаалд нэр дэвшиж буй этгээд нь тэр хэмжээгээр өндөр хариуцлага хүлээдэг байх учиртай тул төлбөртэй сурталчилгааны хариуцлагыг өөрөө л хүлээдэг байх нь зөв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд хүлээлгэх хариуцлагатай холбоотой харилцааг Хэвлэлийн эрх чөлөөний тухай суурь хуулиар зохицуулж байх нь зүйтэй бөгөөд ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүлээлгэх хариуцлагын хэмжээг албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагаас хүндрүүлэх ёсгүй гэж үзэж байна” гэжээ