Хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлэх "EMART FOOD BANK" аяныг Имарт хайпермаркет санаачлан Митчелл сантай хамтран 11-р сарын 12-ны өдөр эхлүүлсэн.
Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ батлан харуулж байна.
Эхний ээлжинд цугласан хүнсний хангамжийг өчигдөр МУБИС-н II байрны оюутнуудад хүлээлгэн өглөө. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмийг сахиж, зай барин контакт үүсгэхгүйгээр хүлээлгэн өгөхөд анхааран ажиллажээ.