Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2020 оны 11 сарын 14-ний өдөр "Covid-19" ийн сэжигтэй хүн ирсэн гэх мэдээллийн дагуу сум, Аймгийн Онцгой комисс тусгай үүргийн байгууллагууд ажиллан иргэн Д-г Цогтцэций сумын засварын нэгэн компанид ажиллаж байхад нь тусгаарласан.
Мөн хамт ажиллаж, амьдардаг 42 иргэнийг тусгаарлан түргэвчилсэн тест тавьж үзэхэд бүгд СӨРӨГ гарсан юм. Тухайн иргэнд түргэвчилсэн тест тавин, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сорьц илгээн баталгаажуулах шинжилгээ буюу PCR хийхэд хариу нь СӨРӨГ буюу халдваргүй болох нь шинжилгээгээр батлагдаж тус суманд тогтоогоод байсан хатуу хөл хориог сулрууллаа.