logo
Талархлын баяр нь бурханд талархах өдөр юм

Талархлын баяр нь бурханд талархах өдөр юм

2011/11/27
Thanksgiving буюу бидний хэлж заншсанаар талархлын баяр нь идэх хоолтой, өмсөх хувцастай байгаадаа бурханд талархдаг баярын өдөр юм. Уг баяр уламжлал ёсоор 11 сарын сүүлчийн 7 хоногийн пүрэв гаригт болдог. Энэ жил 11 сарын 24нд болсон. Талархлын баяраар хүмүүс гэр бүлээрээ хооллож, залбирал үйлддэг. Европоос ирсэн цагаачид талархлын баяр тэмдэглэдэг болсноор 1621 оноос эхлэн Америкт уламжлал болсон байна. Гэхдээ тэд эхэндээ цацагт хяруул иддэг байсан гэсэн баримт байхгүй байна. Америкчууд их хэмжээний ногоотой хоол иддэг байжээ. Харин Канадчууд 1606 оноос тэмдэглэдэг болжээ. Талархлын  баяраар Америкчууд үндэсний спорт болох Америк хөлбөмбөг үздэг болсон нь бас нэг шинэ уламжлал юм. Талархлын баярын дараа дэлгүүрүүдэд хар баасан гариг буюу их хэмжээний хямдрал болдог. Дэлгүүрүүд шөнийн тэг цагаас эхлэн бараг 24 цаг худалдаа хийдэг. Урт дарааллын хамгийн урд талд зогссон цөөн хэдэн хүн маш хямдаар хүссэн зүйлээ авч болдог. Хар баасан гаригийн шопинг нь бас л шинэ уламжлал.   Талархлын баярыг одоо цагт цацагт хяруулгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. АНУ-ын эцэг гэддэг Жорж Вашингтон улсынхаа бэлэг тэмдгийг цацагт хяруул болгох санаа гаргаж байжээ. Вашингтон одоогийн Америкийн бэлэг тэмдэг цагаан толгойтой бүргэдэд дургүй байсан. Харин Туркий буюу цацагт хяруулыг зоригтой дайчин шувуу гэж боддог байсан байна. Зарим тохиолдолд цацагт хяруул хэтэрхий зоригтой байдаг. АНУ-ын ерөнхийлөгч нар жил бүрийн талархлын баяраар ард түмнээ амьтны амь хороох болон цацагт хяруулын махнаас татгалзахыг уриалж, нэг азтай цацагт хяруулыг тодруулж, амьд үлдээдэг уламжлал 1989 оноос дэлгэрчээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш