Америкчуудын Ойрхи Дорнод дахь хамгийн төвөгтэй дайсан бол Ираны санхүүжүүлдэг Хесболлах бүлэг юм. 2001 оны 9 сарын 11-нээс өмнө хамгийн их Америкчуудын аминд хүрсэн террорист бүлэг бол Хесболлах юм. Хесболлах бүлэг саяхан Ливанд үйл ажиллагаа явуулж байсан Нэгдсэн Улсын тагнуулчдыг баривчилсан талаар тус бүлгийн удирдагч Хассан Насраллах мэдэгдсэн байна. Түүний мэдэгдэж байгаагаар 3 тагнууилчийг барьсан бөгөөд 2 нь CIA буюу Америкийн тагнуулын байгууллагад бэлтгэгдсэн байна. Гэхдээ тэд Амеркчууд гэж зарлаагүй, харин гадаадын тагнуулчдыг барьсан гэж мэдэгджээ. Тагнуулчид Нэгдсэн Улсын элчин сайдын яаманд дипломатчар ажиллаж байжээ. Гэсэн ч Бейрутад суух Америкийн элчин сайдын яам болон Нэгдсэн Улсын албаны хүн энэ мэдээллийг няцаасан байна. Америкийн тагнуулчид баривчлагдсаны дараа Ливанд үйл ажиллагаа явуулж байсан тагнуулын байгууллага үйл ажиллагаа зогсоох учиргүй гэж тагнуулын байгууллагын албаны хүн мэдэгдсэн байна. Тагнуулчид зөвхөн тодорхой цагт, тусгай гар утсаар мэдээлэл дамжуулдаг байсныг илрүүлсэн гэж Хесболлах бүлэг мэдэгдсэн байна. Гэсэн ч ийм зүйл байх боломжгүй гэж Нэгдсэн Улсын тагнуулын байгууллага няцаасаар байна. Хесболлах бүлгийн мэдэгдэж байгаагаар тагнуулчдын утасны яриаг илрүүлж, урд нь хэд хэдэн удаа сануулсан юм байна. Хесболлах бүлэг нь Шийтүүдийн бүлэг бөгөөд Ливанчуудынхаар бол улс төрийн нам. Харин АНУ болон барууны улсуудынхаар бол террорист бүлэг юм. 1982 онд Израйль улс Ливанд халдах үеэр тэднийг эсэргүүцэн тэмцэхийн тулд байгуулагдсан. Тэдний гол зорилго нь Израйлийг Ливанаас бүр мөсөн шахаж гаргах зорилготой байсан. Хесболлах бүлгийг улс төрийн хувьд Сири улс, харин зэвсэг мөнгө санхүүгээр Иран улс дэмждэг юм.
Shuum.mn
Shuum.mn