logo
Дэлгүүрийн эзэн дээрэмчнийг шүүрээр цохин хөөж гаргажээ

Дэлгүүрийн эзэн дээрэмчнийг шүүрээр цохин хөөж гаргажээ

2011/11/28
Зарим гэмт хэрэгтнүүдийн хулгай дээрэм хийх оролдлого бүтэлгүй болсон тохиолдлууд олон байдаг. Өчигдөр Лондон хотын цагдаагийн газар дэлгүүрийн эзэн хутга барьсан дээрэмчнийг шүүрээр цохин хөөж байгаа бичлэгийг олонд ил болгосон байна. Хяналтын камерын бичлэгээс нэгэн эр Лондон хоын зүүн захад орших үнэт эдлэлийн дэлгүүрт орж ирснийхээ дараа эмэгтэй ажилтныг барьж аваад хоолойд нь хутга тулгаж байгааг харж болохоор байна. Дэлгүүрийн эзэн хутгатай эрийн өмнөөс улаан гараараа эсэргүүцэл үзүүлжээ. Харин дараа нь тэрээр шүүр аван дээрэмчнийг хөөн гаргаж байгаа нь бичлэгт үлдсэн байна. Цагдаа нарын хэлснээр дэлгүүрийн эзэн маш зоригтой үйлдэл хийжээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш