logo
Сэиф аль-Исламын хурууг тайрч магадгүй байна

Сэиф аль-Исламын хурууг тайрч магадгүй байна

2011/11/28
Муаммар Каддафигийн хүү Сэиф ал-Ислам Каддафиг үзсэн эмчийн хэлж байгаагаар түүний баруун гарын хэд хэдэн хуруу үхэжсэн байж магадгүй байгаа бөгөөд тэдгээрийг тайрах хэрэгтэй юм байна.  Эмч Андрей Мураковский Сэйфийг Ливийн өмнөд хэсэгт баривчлагдсанаас нь хэдэн өдрийн дараа үзжээ.
Сэиф ал-Ислам хэдэн долоо хоногийн өмнө НАТО-н агаарын дайралтын үеэр баруун гараа шархдуулсан талаараа хэлжээ. Тэрээр шархаа эмчлүүлж байсан байна.
Эмч Андрей хэлэхдээ "Шарх нь эдгээгүй байна, үрэвсэлтэй бас идээлсэн байна, тиймээс хурууг нь тайрах хэрэгтэй, хуруунууд нь тайрагдсан байсан, гэхдээ тал хэсэг нь, хутга юм уу тийм хурц зүйлээр тайраагүй нь харагдаж байсан, хуучин шарх байсан, хурууных нь яснууд хугарсан байдалтай байсан, тиймээс дэлбэрэлтийн дараа шархдсан байх" гэжээ.
Эмч Мураковский Сэиф ал-Исламын шархыг хэрхэн эмчлэхээр төлөвлөж байгаа талаараа тодорхой зүйл яриагүй байна. Харин Ливийн албаны хүмүүс Муаммар Каддафигийн хүү хамгийн сайн эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдэгджээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш