2008 онд АНУ-ын Конкорд хотноо ажлаа хийж явсан монгол залуугийн амь насанд халуун зэвсэг хэрэглэн халдаж, аюултай хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мөрдөн шүүх хурал 3 жил гаруй үргэлжилсний эцэст өнгөрсөн баасан гарагт сүүлчийн шийдвэрээ гарган хэрэгтэнд 31 жилээр хорих ял оноолоо.
Тус хотод эхнэр хүүгийнхээ хамт ажиллаж амьдардаг С.Баяраа нь 2008 оны хаврын нэгэн үдэш ажилдаа гараад «Домино пицца»-ны хэдэн захиалга авч шуурхай хүргэхээр яаран давхижээ.
Хамгийн эхний хаягийн дагуу буйдхан орших зочид буудлын арын талбайд машинаа орхиод хэд алхтал харанхуй булангаас нэгэн залуу угтан гарч ирээд буу тулган 3 хайрцаг пицца, ундаа зэргийг нь дээрэмдэхээр дайрчээ. Баяраа пицца болон түрийвчийг нь булаан авах гэсэн тэр этгээдийн гарыг тавиулахаар ноцолдон барьж авах үед байдал бишдэж буйг ойлгосон гэмтэн Баяраагийн биед тулган буудаад эргэн зугтаж алга болсон байна. Цус ихээр алдаж ухаан балартаж байгаагаа мэдсэн Баяраа машин руугаа эргэн ирж эхнэртээ утсаар хэлж амжсан тул цагдаа, түргэн тусламж хэдхэн хоромын дотор очиж, ойрын эмнэлэгт яаралтай хүргэсэн нь амийг нь аврах анхны алхам болсон юм.
Эмнэлэгт ухаангүй ирсэн идэр залуугийн амь «дээсэн дөрөөн дээр дэнжигнэн» хоёр сар гаруй хэвтэрт тун хүнд байдалтай удаа дараа дотоод эрхтэний гэмтлийг засах нарийн хэцүү мэс засал, хагалгаанд орж, алтан гартай ачит эмч нар, халамжит сайн хань, хүү, ах дүүс, найз нөхдийнхээ тус дэм, урт удаан хугацааны эмчилгээ сувилгааны хүчээр илааршин эдгэрч эдүгээ эрүүлжин сайн болоод байна.
Хэдхэн зүсэм пицца үнэгүй олж авахын төлөө буу сумлан хүний амь насанд халдан хүндээр гэмтээж хохироосон этгээдийг хэрэг гарснаас 5 хоногийн дараа Рино хотод орогнон бүгэж байхад нь баривчилж мөрдөн шүүсээр 3 жил хагасын дараа зохих ял шийтгэлийг ийнхүү оноов.
Хэрэгтэнг олж илрүүлэхэд энгийн америк иргэдийн шудрага хичээнгүй мэдүүлэг гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Баярааг эмнэлэгт байх хугацаанд тулгар биетэй эхнэр нь амаржин энэ айл дахин хүүтэй болж, бүл нэмсэн бөгөөд хань нөхөрөө уйгагүй асран хамаг бүхнээ зориулж, ар гэрээ айлын дайтай авч явсан Ариунаа бүсгүй, Баяраагийн аав ээж, ах дүү нарын зүгээс Валнут Грийк хот дахь Жон Мур эмнэлэгийн эмч сувилагч ачтан хамт олон, Америкийн олон нийт, буяны байгууллагууд, сайн санаат америк хүмүүс, хүнд бэрх цагт бүх талаар туслаж дэмжиж байсан Конкорд болон бусад хотуудад суугаа найз нөхөд, Монголчуудын холбоо, олон нийтийн бусад байгууллага хамт олон, элгэн садан нийт монголчууддаа хэзээд баярлаж талархаж явдагаа С.Баяраа илэрхийлж байна.
С.Амар
МОНЦАМЭ