Хүний орчлонд хэн нэгэн өөрийн буруутай гэмт үйлдлээсээ болж эрх чөлөөгөө хасуулдаг. Харин тэдний эрх чөлөөг хаслаа гээд зөнд нь орхилгүй мэргэжлийн сургалт явуулж, тэднийг нийгэмдээ эргэн ороод дахин алдахгүй, хуулиа мөрдөн, ёс суртахуунтай, хүнлэг чанартай байлгах зорилгоор хорих газрууд олон арга хэмжээ авч байна. Үүнээс гадна хорих газраас суллагдсан орон гэргүй, хүлээж авах орчингүй иргэдийг хүлээн авах байр бий болжээ. Энэ талаар ШШГЕГ-ын сургалт, хүмүүжлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэлтэй уулзаж ярилцсан юм.
-Хорих газраас суллагдсан орон гэргүй, хүлээж авах орчингүй хүмүүсийг хүлээн авах байртай болсон гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Ял эдэлж буй хүмүүсийг суллагдахаас нь тодорхой хугацааны өмнө манай зүгээс сургалтанд хамруулдаг. Хорих газрууд ялтныг нийгэмд эргэн ороод хэрхэн зөв амьдрах вэ гэсэн мэдээллээр хангах зорилгоор мэргэжлийн сургалт, зөвлөгөө, бусад хамтын ажиллагааг зохион байгуулж ирлээ. Манай байгууллагатай хамтарч ажилладаг “Өөрчлөгдсөн амьдрал” ТББ бол хоригдогсдыг суллагдахаас өмнөх хугацаанд тэдэнд эерэг нөлөөлөл үзүүлэх, нийгэмшүүлэх арга хэмжээг явуулж байна. Энэ байгууллагаас бидэнд саяхан өгсөн мэдээллээр суллагдахын өмнө болон суллагдсаны дараа хамтарч ажиллаж, ялтнуудыг судалснаар түр оршин суух буюу тодорхой хаяггүй хүмүүсийг хүлээж авах байрыг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгууллаа гэсэн юм. Үүнд суллагдагсад тодорхой хугацааны сургалтанд хамрагдан ажил хөдөлмөр эрхлэх бололцоотой болтлоо байх боломжтой гэсэн. Энэ байр нь суллагдсан хүмүүсийг амьжиргааны доогуур түвшинтэй иргэдтэй хамт хүлээж авах бололцоотой. Үүнийг бид судалж үзээд хорих ангиудад суллагдахын өмнөх хугацаанд нийгэмд ороод ямар харилцаанд оролцох вэ, ямар бичиг баримт, ямар амьдралын нөхцөл байдалд орох вэ гэдэг талаас нь мэдээлэл өгсөн.
-Тэрхүү хүлээн авах байрны хувьд хэдэн хүнийг хүлээж авах боломжтой вэ?
-“Өөрчлөгдсөн амьдрал” ТББ-ын үндсэн байранд 30 хүнийг авах боломжтой. Одоо шинээр ашиглалтад оруулж байгаа байр бол амьдралын бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 50 хүртэлх хүнийг хүлээж авах хүчин чадалтай байр юм. Үүнд хорихоос суллагдсан орон гэргүй, тодорхой хаяггүй 20-25 хүнийг хүлээж авах боломж бий. Энэ бол үнэхээр цаг үеэ олсон чухал ажил юм.
-Ямар нөхцөл, шаардлагыг хангасан хүмүүсийг байрандаа оруулах бол?
- Хорих ангиас суллагдахын өмнөх сургалтанд тавьж байгаа гол шаардлага бол тухайн хүн хорих байгууллагад эзэмшсэн мэргэжил болон өөрийн үндсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, энэ нь зөв зүйтэй, хууль сахин биелүүлэгч иргэний амьдралаар амьдрах хүсэл эрмэлзэлтэй байх явдал юм. Мөн ажил олох аргыг нь зааж, ажил хийлгэнэ. Тэр хүмүүс зүгээр тэнд очоод орогнох, толгой хоргодох төдий байх учиргүй. Сургалтанд суух, ажил хайх, тодорхой хэмжээгээр ажил хийж амьдралын эх үүсвэрээ олох энэ бүх тал дээр төрийн бус байгууллага тэднийг дэмжиж ажиллана.
Харин өөрсдөөс нь үлдсэн бүх асуудал шалтгаална. Өөрсдөө үнэхээр ямар ч ажлыг голохгүй олж хийгээд ажиллаж чадах юм бол Нийслэлийн хөдөлмөрийн газраас туслаж дэмжихээ амласан байгаа. Бид ч гэсэн энэ шаардлагыг суллагдахын өмнөх сургалтдаа тавьж байгаа. “Хүн зүгээр тэжээлгээд амьдардаг цаг үе биш, та нар хоригдож байгаа ч гэсэн мэргэжлийн сургалтандаа суугаад нэг ч гэсэн англи хэл сурч ав” гэж ялтнууддаа захидаг. Суллагдахын өмнөх хугацаанд хүнтэй яаж харьцах вэ, харьцааны хувьд яаж хэм хэмжээг сахих вэ, сэтгэлзүйн хувьд ямар байх вэ, эрхзүйн хувьд суллагдсаныхаа дараа ямар хууль дүрмийг сахиж мөрдөх ёстой, мөн амьдрах ухаан, гэр бүл, эрүүл мэндийн чиглэлээр гэхчилэн бүх мэдээллийг агуулсан “Суллагдсад зориулсан гарын авлага”-ыг бэлэн болгосон байгаа.
-Ял эдэлсэн хүмүүсийг ажилд авах нь бараг хаалттай байдаг шүү дээ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд ШШГЕГ нь Нийслэлийн хөдөлмөрийн газартай гэрээ байгуулаад нэг жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд 8-10 хорих ангид очиж суллагдахын өмнөх хугацаандаа байгаа хүмүүст хэрхэн яаж ажиллах, ажлын байр олох, бүртгүүлэх гэдэг талаас мэдээлэл өгч сургалт явуулан, гарын авлагаар хангасан билээ. Тэгэхээр цаагуураа бодлогын түвшин, хамтын ажиллагааны хүрээнд бас заавал ял эдэлсэн гээд ажилд авдаггүй явдлыг халах цаг үе нэгэнт ирж байна. Энэ талаар цагдаагийн байгууллагатай бид ч ярилцаж байгаа.
-Ял эдэлж буй хүмүүст мэргэжлийн сургалт явуулж, мэргэжил эзэмшүүлдэг гэж хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ?
-Манай нийт хорих ангиудад хорих ял эдэлж байх хугацаандаа цоо шинэ мэргэжил эзэмшээд, тэр мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэн тодорхой хэмжээний цалин урамшуулал авснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулаад явж байгаа асар олон хүн байдаг шүү дээ. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр энэ дэмжүүштэй явдлыг улам өргөжүүлэн хөгжүүлснээр мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж, мэргэшүүлснийхээ дараа ажлын байраар хангах явдлыг илүү их үр дүнтэй зохион байгуулах зорилт тавиад ажиллаж байгаа. Нийслэлийн хөдөлмөрийн газартай манай газар хамтран ажиллах гэрээ байгуулснаар суллагдахын өмнөх хугацаанд нь ажлын байр хэрхэн олгох талаар сургалт зохион байгууллаа.
Хоригдлуудад суллагдсаных нь дараа ажлын байр олгох ийм ийм боломж байна, ажлын байрнаас гадна тодорхой хүндрэлтэй байгаа тохиолдолд түр оршин суух бололцоо нөхцлийг бүрдүүлж байна гэсэн мэдээллийг суллагдах хүмүүст өгч байна. Иймээс хэрвээ тухайн ялтан өөрөө илүү өндөр эрмэлзэлтэй байвал бид харилцагч бусад байгууллагуудтайгаа холбож өгч байгаа юм. Хамгийн гол нь суллагдаж байгаа хүн болгон мөн ар гэр нь эрвийх дэрвийхээрээ хичээж, дахин ийм буруу зам руу халтирахгүйгээр хорих байгууллагад ял эдэлж байхдаа эзэмшиж авсан мэргэжил, сурсан дадлага туршлагаараа болон өөрийн үндсэн мэргэжлээрээ ажил идэвхтэй хайж байвал ажилд ороход нь үзүүлэх хөнгөлөлт ч гэх юм уу ийм алхмыг дэмжих хууль бол батлагдсан.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд хоригдож байгаа болон суллагдсан хүмүүст дэмжлэг үзүүлэх санаа бол хуульд тусгалаа олчихсон байгаа. Энэ бол маш том алхам. Өөрсдийгөө их зөвөөр нээж таниулснаар ажил, амьдралаараа өөрийгөө харуулах боломжийг тухайн хүн өөрөө л илүү их хүсч гаргаж өгөх ёстой. Тэгвэл манайхтай хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд та бүхнийг дэмжихэд бэлэн байна.
Хэдийгээр өөрийн хийсэн гэм, алдааны улмаас эрхээ хасуулсан ч гэсэн өөртөө урам зоригоо хугалалгүй, амьдрах эрч хүчээ эргүүлэн авч, хүсэж тэмүүлж, алдсан бол алдаагаа дахин давтахгүйн төлөө хичээж хорих газарт байхдаа мэргэжил, ёсзүйн сургалтанд хамрагдаж, эргээд нийгэмдээ хуулиа мөрдөж амьдрах иргэн болох боломж тэд бүгдэд нээлттэй байна.
Э.Даваацэрэн
МОНЦАМЭ