logo
Майкл Жексоны тухай киног худалдаж авсангүй

Майкл Жексоны тухай киног худалдаж авсангүй

2011/11/29
Өнгөрсөгч бямба гарагт Лондоны дуудлага худалдааны «Фейм бюро» ордонд болсон дуудлага худалдааны үеэр борлуулахаар төлөвлөсөн Майкл Жексоны тухай урьд өмнө нь дэлгэцнээ гарч байгаагүй кино эзнээ олсонгүй. Уг киног 8 сая орчим доллароор үнэлжээ.
Энэ бүтээлийг «поп хөгжмийн хааны» жолооч байсан хүн дуудлага худалдаанд тавьжээ. Хоёр цаг үргэлжилдэг уг киноны зургийг Жексоны хоёр дахь аялан тоглолтын үеэр /Dangerous world/ буюу 1993 онд Буэнос- Айрес хотод авсан байна. Зураг авахдаа шинэ технологи ашигласан учир хальс нь чанар сайтай гэнэ.
Гэвч дуучны өөрийнх нь захиалгаар бүтээсэн уг киног дэлгэцнээ гаргаагүй байна. Учир нь захиалсан кино нь сэтгэлд нь хүрээгүй учраас Жексон голж, зураг авалтын багийн гишүүдийг бүгдийг нь ажлаас халжээ. Харин кино нь нэрээ хэлэхийг хүсээгүй жолоочийн гарт орсон байна.
«Поп хөгжмийн хааны» шүтэн бишрэгчдийн хувьд үнэлж баршгүй бүтээл болох уг киног Жексон Бразилийн Сан-Паулу хотод тоглох үеэр өөрт нь үйлчилж байсан жолоочид шан харамж болгон өгсөн аж.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш