Өсвөр насныхан “Twitter”, “Facebook” -т холбогдон хэдэн цагаар ч хамаагүй компьютерийн ард суух болж. Найзынхаа царай, биеийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг бодитоор мэдэрдэггүй тэдний энэ харилцаа хийсвэр төсөөллөөр тархиа хуурахад хүргэдэг. Ингэснээр өсвөр насныхан “амьд” харилцааны дадал, зуршлаа гээх аюултай гэж судалгааны багийн ахлагч ярьжээ.
“Кока-Кола” уухад тэжээлийн бодис, амин дэм хангалттай авч байгаа мэт мэдрэмж төрж, бие сэргэх шиг болдогтой адил цахим харилцаа бусадтай харилцах шаардлагыг бүрэн хангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн тархийг хуурдаг аж.
Гэхдээ энэ чиглэлээр судалгаа хийсэн Копенгагены их сургуулийн эрдэмтэд цахим хуудас томчуудад сайн нөлөөтэйг баталсан байна. Харин бага, өсвөр насныханд хөгжөөнтэй цахим хуудсууд ч хорт зуршил авчирна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Эх сурвалж:
Монголын үнэн