logo
Эмэгтэйчүүдийн  квотыг 76 нэр дэвшигчийн  20-иос доошгүй  байх нь зүйтэй гэж үзжээ

Эмэгтэйчүүдийн квотыг 76 нэр дэвшигчийн 20-иос доошгүй байх нь зүйтэй гэж үзжээ

2011/11/29
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаар дараахь гурван асуудлуудыг авч хэлэлцжээ. Монгол  Улсын  Их  Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэгтэй хэлэлцэн зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг  сонсч, хэлэлцээд сонгуулийн тогтолцоо  болон эмэгтэйчүүдийн  квотыг 76 нэр дэвшигчийн  20-иос доошгүй  байх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
         Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан танилцуулсан байна.
Тухайн хуулийн төслийг бүлгийн гишүүд хэлэлцээд зарчмын хувьд УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн байна. Энэ төсөл нь Ерөнхийлөгчийн өмнө нь санаачилсан шүүхийн тухай багц хуулиудын хүрээнд санаачлагдсан тул эдгээр хуулиудыг боловсруулахаар бүлгээс  байгуулагдсан ажлын хэсэгт  хамтатган санал дүгнэлт боловсруулахыг үүрэг болгожээ.
Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан аар ахлуулсан ажлын хэсгийн саналыг үндэслэн тухайн хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш