logo
Үл мэдэгдэх этгээдийн сүрдүүлгээс болж Нисэхэд онцгой байдал зарласныг нууж байна

Үл мэдэгдэх этгээдийн сүрдүүлгээс болж Нисэхэд онцгой байдал зарласныг нууж байна

2011/11/29
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт “Чингис хаан” нисэх буудалд гэнэт онцгой байдал зарласан үйл явдлыг ИНЕГ-аас авахуулаад холбогдох албад хав дарж өнгөрөөхөөр шийджээ. Тэр өдрийн 11 цагийн үед ИНЕГ-руу үл мэдэгдэх этгээд утастаж, орон нутгийн онгоцонд бөмбөг тавьсан гэж мэдэгдсэн байна. Нисэхийнхэн тэр даруй онцгой байдал зарлаж холбогдох албадад мэдэгдсэнээр хамгийн түрүүнд Онцгой байдлын албаныхан иржээ. Мөн тэр өдөр ээлжгүй, гэртээ амарч байсан орон нутгийн нислэгийн удирдагчдыг ажлын байрандаа бэлэн байхыг тушаасан бөгөөд тэр өдөр баруун аймгуудад нислэгтэй байсан “Изинис эйрвэйз”, “Аэро Монголиа” компанийн онгоцууд хуваарь ёсоор хөөрсөн байна. ИНЕГ-ын удирдлага холбогдох албадтай хамтран хуралдаад, утсаар ирсэн мэдээ үнэн эсэхийг нягтлахаар хагас өдөр ажилласны эцэст худлаа дуудлага хэмээн үзэж онцгой байдлын горимыг оройн 23 цагт цуцалжээ. Бямба гарагт энэ талаар бид ИНЕГ, Онцгой байдлын албаны холбогдох албан тушаалтнуудаас лавлахад ийм зүйл огт болоогүй гэж хариулсан бөгөөд үүнээс үзвэл тэд болсон явдлыг таг нуугаад өнгөрөхөөр ярилцсан бололтой.
Эх сурвалж:
24tsag

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш