logo
Монгол бүжигчид Олон улсын бүжгийн уралдаанаас медаль хүртлээ

Монгол бүжигчид Олон улсын бүжгийн уралдаанаас медаль хүртлээ

2021/02/16
Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж  2 сарын 12-нд дүнгээ гаргажээ.
Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуус ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ.
Тодруулбал, Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:
-Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх “Саруул дэнж” хамтлаг – Алтан медаль  болон Шилдэг үзүүлбэрийн шагнал
-О.Мишээл  – Алтан медаль
-Г.Энгүн  – Алтан медаль
-Я.Түмэн-Эрдэнэ – Мөнгөн медаль
-А.Биндэръяа – Мөнгөн медаль
-М.Энхжин – Мөнгөн медаль
-Х.Хонгорзул – Хүрэл медаль
-Э.Эмүжин – Хүрэл медаль
-Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран – тусгай байр
Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:
Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, Монголын балетын үндэсний сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгар – Алтан медаль болон шилдэг үзүүлбэрийн шагнал
-Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал – Мөнгөн медаль
Сонгодог бүжгийн төрөлд:
-Дархан-Уул аймгийн “Гладнес” клубын баг – Тусгай байр
-Ц.Молор – Хичээл зүтгэлийн шагнал
Орчин үеийн бүжгийн төрөлд:
Ц. Молор – Тусгай байр
О.Уянга  – Тусгай байрын шагнал хүртлээ.
Уг тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын Элч Д.Алтанхуяг ажилласан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш