Шатрын спортыг дэмжигч Төрийн банкны шигшээ баг Корпорацуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. Энэ сарын 19-21-нд зохион байгуулагдах Корпорацуудын шатрын дэлхийн аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээнд дэлхийн 78 улсын 282 багийн 30 гаруй их мастер тэргүүтэй 1467 шатарчин оролцохоор бүртгүүлээд байна.
Харин Монгол Улсаас оролцох Төрийн банкны шигшээ багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч АИМ И.Отгонбат болон Их мастер Ц. Батчулуун, Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул, Ж.Цогзолбоо, Л. Ганпүрэв, С.Содгэрэл нар багтжээ.