Сансар судлалын НАСА агентлаг Ангараг гаригийг судлах 2.5 тэрбум долларын өртөгтэй шинжлэх ухааны лаборатори бүхий Атлас-Ви сансрын хөлгийг Флорида мужийн Кэйп Канаверал агаарын хүчний станцаас бямба гаригт хөөргөжээ. Нисгэгчгүй цөмийн хөдөлгүүр бүхий хөлөг 8.5 сарын турш нийтдээ 570 сая км замыг туулан Ангараг гаригт хүрч судалгаа шинжилгээний ажилд туслах юм байна. Наймдугаар сарын 6-нд Ангараг гаригийн тогоо хэлбэртэй уулархаг газар бууж, ирэх 2 жилд Ангараг гариг дээр байрлах “Curiosity” буюу “Сониуч” нэртэй лабораторид хөрсний болон бусад судалгаанд хэрэгтэй дээж авч шинжилж судлах юм байна.
Одоогоор Ангараг гаригийн гадаргуу дээр усны төрлийн шингэн зүйл байгаа гэж үзэж байгаа бөгөөд хүрэн улаан өнгийн тунамал чулуулаг байгаа гэж эрдэмтэд таамаглаж байгаа. Судалгааны гол зорилго нь улаан гариг дээр амьдрал байгаа эсэх, эсвэл амьдрал байсан эсэх болон дэлхий дээр амьдарч байгаа амьд биет амьдрах орчин байгаа эсэхийг судлахад чиглэгдэж байгаа юм. Атлас-Ви хөлгийн хувьд 1950-60-аад онд сансар судлалд хэрэглэгдэж байсан хөлгүүдээс хамгийн том бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Ангараг гариг нь Манай нарны аймгийн наран талаас 4 дэх улаан өнгийн гариг юм.
Shuum.mn