Дундад улсын супермодел Лиү Вен Хятадын төдийгүй дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирж байна. 23 настай загвар өмсөгч анх 2006 онд загварын тэмцээнд оролцож, түрүүлэн компьютераар шагнуулж байжээ. Түүний ярьж байгаагаар 2006 онд Хятадын загварын ертөнцийн хөгжил дорой байсан учир олны анхааралд тэр болгон өртдөггүй байжээ. Тэгээд ч Лиү Вен, Ёонзоу гэдэг жижиг тосгонд төрж өссөн. Тосгонд загвар байтугай бусад урлаг хөгжөөгүй байжээ. Ээж нь түүнийг өөртөө итгэлтэй болгохоор анх тэмцээнд оруулж байсан ч азтай охин тэмцээндээ түрүүлж, загварын ертөнц гэдэг их айлд хөл тавих боломж олджээ. Түүнээс хойш таван жил өнгөрсний дараа 178 см өндөртэй модель алдарт Виктория Секретсийн загвар өмсөгч болжээ. Түүгээр зогссонгүй тэрээр Виктория Секретстэй гэрээ хийсэн анхны Зүүн Азиас гаралтай загвар өмсөгч. Мөн Америкийн гоо сайхны алдарт Эсти Лодер (Estee Lauder) компанитай хамтран ажиллах гэрээ хийсэн хамгийн анхны Ази гаралтай загвар өмсөгч болсон байна. Харахад энгийн царайтай ч түүний өвөрмөц Ази төрх, имиж дэлхийн алдартнуудын анхаарлыг татжээ. Лиү Вений эцэг эх анхандаа түүний ажлыг ойлгодоггүй байжээ. Харин одоо ойлгодог болж, охиноороо бахархдаг болсон байна. Лиү Вен Хятадын өдөр ирэх тусам тоо нь өсөн нэмэгдэж байгаа гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудтай хамтран ажиллах болж, Дундад улс үндэсний гоо сайхны нүүр хуудастай болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын гоо сайхны бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хурдтай өсч, 2015 он гэхэд 18 хувь өсч, жилд мөнгөний эргэлт 27.5 тэрбум долларт хүрэх юм байна. Хятадын загвар өмсөгч дэлхийн загварын ертөнцөд орж ирснээр Азийн эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдөнө гэж Лиү Вен үзэж байна. Тэрбээр, “Би Дорнын бүсгүйчүүдийн гоо сайхныг дэлхийн тавцанд гаргаж ирнэ. Би Хятад зэрэг Азийн бусад гоо бүсгүйчүүд дэлхийн загварын өртөнцөд хөл тавин зүүн зүгийн өөр төрлийн гоо сайхныг дэлхийд харуулах үүд хаалга болж өгнө” гэжээ.
Түүний загварын өмсөгчийн карьер дууссаны дараа ч Лиү Вен загварын ертөнцөөс холдохгүй стилист, загвар зохион бүтээгч зэрэг ажлуудыг хийх бодолтой байгаа юм байна.
Shuum.mn
Түүний загварын өмсөгчийн карьер дууссаны дараа ч Лиү Вен загварын ертөнцөөс холдохгүй стилист, загвар зохион бүтээгч зэрэг ажлуудыг хийх бодолтой байгаа юм байна.
Shuum.mn