Менахем Зивотовский гэдэг 9 настай хүүд эх орон байхгүй. Түүн аль нэг улсын иргэншил байхгүй. Учир нь байнгын түгшүүртэй байдаг Израйлийн Засгийн газар Израйльд төрсөн гадаадын иргэний хүүхдэд иргэншил олгохоос татгалздаг байна. Түүний эцэг Ари Зивотовский гэр бүлээ аван АНУ-аас Израйльд ирж суурьшсаны дараа түүний 3 дахь хүү Менахем төрсөн байна.
Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар 50 мянга орчим хүүхэд Йерусалемт төрсөн ч ихэнх нь Израйлийн иргэн болж чаддаггүй байна. Йерусалем хот нь Йудэйн, Христийн, Мусальман зэрэг 3 том шашны төв, ариун хот юм. Хэдийгээр Израйльчууд Йерусалемыг улсынхаа нийслэл гэж үздэг боловч, НҮБ байгууллага болон бусад олон улсын хамтын нийгэмлэг Йерусалем хотыг Израйлийнх гэж хүлээн зөвшөөрдөггүй юм. Палестин болон Израйль улсууд Йерусалемыг өөрсдийнхөө нийслэл гэж үздэг. Эх оронгүй болсон Менахем хүүгийн аав АНУ-ын засгийн газраас иргэншил хүссэн боловч Нэгдсэн Улс татгалзаж. Пасспортон дээр нь төрсөн газар Йерусалем гэж тавьж өгчээ. АНУ-аас гадна төрсөн Нэгдсэн Улсын иргэний хүүхдэд улсад иргэншил олгодог болох хуулийг 2002 онд конгресс баталсан ч Буш болон Обамагийн засаг захиргаа ерөнхийлөгчийн эрх мэдэл, үүрэгтэй харшилдаж байна гэж үзэн хориг тавьсан юм. АНУ-аас гадна төрсөн Америк иргэдтэй холбоотой асуудлаар АНУ-ын хууль тогтоогчид мэтгэлцсээр байна. Эх оронгүй, иргэншилгүй болсон иргэддээ иргэншил олгоё гэсэн хэсэг нь хуулийг дэмжиж байгаа бол хуулийн цоорхойгоор олон цагаачид Америкт нэвтэрч, цаашлаад Улсын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсэн хэсэг нь хуулинд хориг тавиад байгаа юм.
Shuum.mn