logo
"Ази, Номхон далайн бүсийн бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын төлөөх эрүүл мэндийн санхүүжилт" сэдэвт семинар боллоо

"Ази, Номхон далайн бүсийн бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын төлөөх эрүүл мэндийн санхүүжилт" сэдэвт семинар боллоо

2021/03/02

"COVID-19"-ийн үеийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт (БНЭМХ)-ын төлөөх эрүүл мэндийн санхүүжилтын талаарх хоёр бүсийн хамтарсан семинарыг ДЭМБ, АХБ, Дэлхийн банкнаас 2021 оны 2 дугаар сарын 22, 24, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг семинарын үеэр "COVID-19" цар тахлын үеийн төрийн санхүүгийн менежментийн үүрэг ач холбогдол, улс орнуудын туршлага, "COVID-19"-ийн вакцинжуулалтын санхүүжилтийн стратеги - тулгамдаж буй асуудал болон стратегиуд, түүнчлэн цаашид хэрэгжүүлэх илүү үр дүнтэй, тэгш байдлыг хангасан эрүүл мэндийн санхүүжилтийн стратегиудын талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнд хоёр бүсийн 20 гаруй улсын эрүүл мэндийн болон сангийн яам, эрүүл мэндийн нийгмийн даатгалын байгууллагуудын төлөөлөл оролцов. Монгол Улсын ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнууд уг семинарт оролцож, "COVID-19"-ийн үеийн санхүүгийн бодлого, төлөвлөгөө, төсөвийн төлөвлөлт, эрүүл мэндийн санхүүжилтын олон талт эх үүсвэрийг бий болгох үйл явц, вакцинжуулалтын стратеги, төрийн санхүүгийн үр дүнтэй менежмент болон нөөцийн үр ашигтай зарцуулалтын талаарх өөрийн орны болон бусад орнуудын сургамжаас хуваалцаж, харилцан туршлага солилцлоо гэж Монгол Улсын ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш